“Хера Фүүдс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Уянга 2011 оны дөрөвдүгээр сард компанийнхаа байранд 1.6 литрийн савлагаатай хугацаа нь дууссан 3000 ширхэг “Hite” шар айрагны шошгыг өөрчилж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдсан гэмт хэрэгт холбогдсон юм.
Тэрбээр “БНХАУ-д 10000 шошго үйлдвэрлүүлж, тус улсаас авчирсан машинаар хадгалалтын хугацааг нь өөрчлөөд борлуулалтад гаргасан. Дөрөвдүгээр сард шар айрагны борлуулалт муу байдаг учраас ийм арга хэмжээ авсан” гэж шүүхэд тайлбарласан юм.
Түүнд шүүхээс 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бөгөөд 1004 ширхэг, 0.35 литрээр савласан 1620 авдар “Hite” шар айргийг өнгөрсөн долоо хоногт устгажээ.
Г.РАВЖАА