Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт өртсөн орнуудын хар дансанд оруулсан МИАТ-ын гэх тодотголтой дуулиант гэмт хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь өнгөрч буй долоо хоногийн содон, онцлох үйл явдал байлаа. Дэлхий нийт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж, манай орон ч НҮБ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг конвенцод нэгдэн орсныхоо хувьд уг хэрэгтэй тэмцэхэд онцгойлон анхаарах болсны нэг нь дээрх хэрэг гэж болно.
ОУВС-гийн шинжээчид олон улсын хэмжээнд судалгаа хийж, мөнгө угаах гэмт хэргийн орлогын хэмжээ улс орнуудын ДНБ-ий 2-5 хувийг эзэлж байгаа нь жилд их наядаар тоологдох ам.доллартай тэнцэж байна гэж тооцсон. Баянзүрх дүүргийн шүүх хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэсэн МИАТ-ын удирдлагуудын угаасан мөнгөний хэмжээ нь 9.7 тэрбум төгрөг. Уг хэрэгт холбогдсон МИАТ ХК-ийн удирдлага, дайны эрсдэлийн даатгал хэмээн тийзийн үнэн дээр нэмж хураан, улмаар Хонконгод байрлалтай “Вест Вельф” гэх даатгалын хуурамч компани руу шилжүүлжээ. Мөнгийг буцаан оруулж ирэхдээ “Голомт” банкны салбарын захирлыг ашиглан, Хонконг, Японоос хийсэн 17 удаагийн ам.долларын гүйлгээг хууль ёсных юм шиг харагдуулж, олсон орлого нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болж Монголд суурьшсан гэнэ.
Хэдийгээр манай шүүхийн түүхэнд шинэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэсэн анхны тохиолдол болж, хэрэгт холбогдсон нэр бүхий хүм үүсийн олсон орлогыг улсынх болгох, МИАТ-д учруулсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээр төл үүлэх шийдвэр гаргасан нь улсынхаа эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал алхам болсон. Гэсэн хэдий ч зарим хуульч, эдийн засагчид “Халхавч болсон хүм үүсийг нь хууль хяналтын байгууллагынхан барьж шийтгэлээ. Сугарч үлдсэн Д.Сугар нарын улс төр, бизнесийн олон хүнийг хэрхэх нь тодорхойг үй байна. Магадг үй шүүхийн шийдвэрээр хураасан “Хүннү эйрлайнз”- ын 11 тэрбум төгр өгийн хувьцаа нь улс төр, бизнесийн олигархуудын халаасанд орох байх” хэмээн хардаж буй юм.
Хууль хяналтын зарим ажилтнууд “Шүүхийн шийдвэр ялгавартай гарч, зарим шүүгдэгчийн хууль бус орлогоор авсан эд хөр өнгийг хуулийн дагуу хураасанг үй” хэмээж байна. Шүүх нэгэнт ийм шийдвэр гаргасан нь энэ төрлийн хэрэгт хэн нэгэн этгээдэд ял онооход бус, харин гэмт этгээдэд тусалж, олсон орлогыг нь хувиргах явдлыг хязгаарлахад ач холбогдолтой гэж үзэх хүн ч байгаа юм. Монгол Улсад гарсан шинэ төрлийн гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж чадсан нь Монгол Улсыг мөнгөний “угаалгын машин” болохоос урьдчилан сэргийлж, цаашид энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх туршлага, хэрэгт холбогдогчдод сургамж болж үлдлээ.
Мөнгө угаах гэмт хэргийн орлого нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг тогтворгүй болгох сөрөг үр дагавартай. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт орж ирсэн шигээ буцаад л гарчихдаг. Энэ нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэх аюултай. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүндийг унагах сөрөг үр дагавартай.
Г.РАВЖАА