Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг цагдаагийнхан эрүүгийн ноцтой хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа билээ. ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхарт Клойбер хуурамч нэрээр Монголд ирээд сураггүй болсон хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж байгаа юм. Тэрбээр улсынхаа банкуудыг залилан 12 сая евро луйвардан Монголд иржээ. Монголд нуугдан амьдарч байхдаа ТЕГ-ын Сөрөх тагну лын газрын ажилтан Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан юм билээ. Түүний амьд эсэх нь тодорхойгүй, мөнгө нь хаана байгаа нь бүрхэг болсон учраас Д.Цогтбаатарыг цагдаагийнхан шалгаж буй. Уг хэргийг хамтран шалгахаар ХБНГУ-ын цагдаагийн байгууллага, Мөрдөх албанаас хоёр мөрдөн байцаагч өчигдөр өглөө Улаанбаатарт иржээ. Тэд ирсэн даруйдаа УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүхтэй уулзаж, шалгах шаардлагатай зүйлсээ танилцуулан, тодорхой чиглэл гаргасан гэнэ.
Г.РАВЖАА