УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан УМБГ-аас цагдан хориод байгаа. Уг хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд “Очирбат овогтой Эрдэнэсолонго гэдэг хүний дансаар нэлээд их хэмжээний үнийн дүнтэй мөнгөн гүйлгээ удаа дараа хийгдсэн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгасан. Улмаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлээд эрүүгийн хэрэг үүсгэн, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
-Сэжигтнээр цагдан хоригдоод байгаа О.Эрдэнэсолонготой хамт өөр хүмүүсийг хорьж шалгаж байна гэх мэдээлэл байгаа. Мөнгөний хэмжээ яг хэд юм бэ. Янз бүрийн мэдээлэл гараад байгаа шүү дээ.
-“Голомт”, “Зоос”, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк гэсэн дөрвөн банкны 21 дансаар дамжуулан нэлээд их хэмжээний мөнг өн гүйлгээ хийсэн. Мөнгө энэ олон дансаар ямар эх үүсвэрээс орж ирсэн, хууль ёсных мөн эсэх, ямар зүйлд зарцуулсан, татвар төлсөн үгүйг шалгалтын явцад тогтооно. О.Эрдэнэсолонгыг энэ сарын 5-наас эхлэн сэжигтнээр тооцож, цагдан хорьсон. Түүнээс өөр хүнийг одоогоор хорьж шалгаагүй. Мөнгөн дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Нэр дурдсан банкуудаас ажилтнуудыг нь шалгаж эхэлсэн үү?
-Дээрх банкуудад валют болон төгрөгийн өнд өр хэмжээний дүнтэй данс байсан. Одоогоор Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албан дахь мэдээллийг нь шалгаж байна. Энэ хэргийг шалгахад тодорхой цаг хугацаа орно шүү дээ.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ мөнгөний талаар юу ч мэдэхгүй, эхнэртэйгээ уулзах хүсэлт танайд тавьсан гэж мэдээлээд байгаа.
-Ё.Отгонбаяр гишүүний эхнэртэйгээ уулзах хүсэлт манайд албан ёсоор ирээгүй.
Г.ЦОЛМОН