Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суудаг Батбаатарын есөн настай хүү Б.Сармандахыг энэ сарын 03-нд “Морь унуулна” гээд цагаан өнгийн машинтай хүмүүс аваад явсан, хүн хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарлаа хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Энэ мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаад Б.Сармандах хүүг түүний ээж Н.Сарантуяагийн зөвшөөрлөөр Булган аймгийн төвд оршин суудаг н.Амараа гэдэг хүнд өгч явуулсан болохыг тогтоогоод байна. Дүүргийн цагдаагийн хэлтсээс Булган аймгийн Цагдаагийн хэлтэстэй холбогдон хүүхдийг өнөөдөр Улаанбаатарт авчрахаар болжээ.
Г.РАВЖАА