БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг шалгахын тулд ЭЦГ, УМБГ-аас хамтарсан Ажлын хэсэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уржигдар орой О.Эрдэнэсолонго болон бусад хүнийг цагдан хорьсон байна. Хэд хэдэн банкаар 2009-2013 оны хооронд 13.9 тэр бум төгрөг, онц их хэмжээний буюу 300 сая орчим ам.доллар байршуулж, угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа УИХ2ын гишүүн Ё.Отгонбаяр твиттер хуудастаа “Би хөдөө явж байна. Жиргээчдээс хүсэхэд тоймтой мэдээлэлтэй болохоороо бичнэ. Надад ийм мөнгө байхгүй гэдгийг хүн бүр мэднэ. Хэвлэлийн дуулианаар бүү шуугиарай” хэмээжээ.
300 гаруй сая доллар гэдэг тоон дээр иргэд ч, санхүүгийн байгууллагынхан ч нэлээд эргэлзэж байгаа юм. Энэ талаар эх сурвалжуудаас лавлахад “Угаасан гэх мөнгөний хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байна. Холбогдох хуулиудад зааснаар 30 сая төгрөгөөс дээш хэмжээг онц их хэмжээ гэж тогтоосон. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсгийнхэн ч мэдээллээ нэгтгэж амжаагүй байгаа” гэв.