Үндэсний төв архивт хадгалж буй Манжийн үед холбогдох түүхэн барим туудыг хуулбарлан, хятадуудад зарсан гэх хэргээр хэсэг судлаачийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна. Архивын ерөнхий газар, Бүх Хятадын ШУА-ийн Хил хязгааргүй газар зүйн хүрээлэнтэй хамтран, Үндэсний төв архивт байгаа 1730-1890 оны үеийн зарим баримтыг ном болгон хэвлүүлэх, электрон хэлбэрт оруулахаар 2012 оноос ажиллаж буй аж.
Архивын ерөнхий газрын шинэ удирдлага энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ. Үүнтэй холбогдуулан ЭЦГ-аас өнгөрсөн долоо хоногт дээрх ажлыг зогсоосон байна. Энэ талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаас тодрууллаа.
-Төв архиваас Манжийн үеийн баримтуудыг хуулбарлан, хятадуудад зарсан гэх мэдээлэл байна. Танд энэ талаар мэдэх зүйл байна уу?
-Архивын ерөнхий газар, Бүх Хятадын ШУА-ийн Хил хязгааргүй газар зүйн хүрээлэнтэй хамтран, Монгол Улсын Төв архивт буй Манжийн үеийн Хүрээ сайд тай холбогдолтой материалыг электрон бо лон цаасан ном болгохоор төсөл хэ рэгжүүлж байгаа юм. Архивын баримтыг хамтран судлах нь ч улсад байдаг. Эдгээр материал су далгаа ны эргэлтэд ороогүй. Монгол Улсынхаа архивын баримтын ач холбогдлыг өндөрт өргөх, гадаадынханд таниулах, хамгаалая гэ вэл эргэлтэд оруулах хэрэгтэй. Тайваньд байгаа Монгол Улсын түүхийн холбогдолтой материалыг хэвлэсэн шүү дээ. Тувад бай гаа материалыг ч манайхан ин гэж авчирсан. Улсынхаа архивын аль материалыг хэвлэх, алийг нь нууц лахаа бид сайн мэднэ. Байгаа бүгдээ дэлгээд байдаггүй юм.
-Номоо Хятадад хэвлэх юм уу?
-Тэгнэ. Монгол Улсын Архи вын ерөнхий газрын нэрийг номон дээр бичнэ. Архивын баримтыг эхээр нь үзүүлдэг газар Монголоос өөр хаана ч байхгүй. Манай архивынхан л э хийг нь үзүүлдэг. Тиймээс бид архивын баримтаа хуулбарлаж, эхийг нь хад галаад, хуулбарыг нь үзүүл дэг болох шаардлагатай. Эх баримтыг нь манайхан өөрсдөө хуулбарлан, орчуулж байгаа. ШУА-ийн Түүхийн хүрээлэн гийн манж хэлтэй, ар хив-хэл шинжлэлийн мэргэжилтнүүд орчуулж байсан юм. Орчуулсны дараа Үндэсний төв архивын мэргэжилтнүүд хянаж шалгаад, Хятад руу илгээх эсэхийг шийддэг. Түүнээс дуртай баримтаа авч явуулаад байгаа юм биш. Хүрээ сайдтай холбогдолтой материалуудыг хуул барла хын тулд Хятадаас тоног төхөөрөмж авчирсан. Тэр нь манай улсад үлдэнэ.
-Ямар хэмжээтэй ном, хэзээ хэвлэх гэж байсан юм бол?
-Нийт 50 боть хэвлэхээс 25 ботийнх нь материалыг энэ оны нэгдүгээр сард Хятад руу явуул сан. Тэр нь наймдугаар сард хэвлэг дэх юм билээ. Ингээд хэвлэчих вэл тэр материалыг бүх орны суд лаач, эрдэмтэд ашиглана. Энэ баримтууд Монголынх шүү гэдгийг дэлхий нийтэд баталгаажуулаад зарлачихаж байгаа хэрэг. Хэн ч булаацалдахгүй болно.
Х.ЭРХЭМ