Тагнуулын ерөнхийн газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг хэд хоногийн өмнө цагдан хорьж, шалгаж байгаа тухай өчигдөр зарим цахим хуудаст мэдээлжээ. Түүнийг өнгөрсөн хавраас хойш, тус газрын дар гаар томилогдохтой зэрэгцээд ийм мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тухайн үед Д.Цогтбаатарыг УМБГ-т хүн ами ны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээн мэдээлж байв. Харин тэр үед тэрбээр албан тушаалаасаа өөрийн хүсэл тээр түдгэлзэн шалгуулж, хууль хяналтын байгууллагынхан түүнийг гэм буруугүй гэдгийг тогтоосон. Харин сая түүнийг чухам ямар хэрэгт холбогдуулж саатуулсан талаарх мэдээлэл алга. Энэ талаар ТЕГ, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхнаас тодруулахад “Ямар нэг мэдээлэл өгөхгүй” гэж байлаа. Хууль хянал тын бай гууллагын зарим эх сур валж “Түүнийг цагдан хорьсон нь үнэн” гэхээс илүү зүйл хэлсэн гүй. Харин өөр нэг эх сурвалж “Түүнийг эрүүгийн хэрэгт холбог дуулж хэд хоногийн өмнө цагдан хорьсон гэх мэдээлэл ташаа. Өчигдөр ажил дээрээ байсан” хэмээв. ТЕГ-ын Олон нийттэй харил цах албаныхнаас энэ талаар тодруулахыг хүссэн ч тус албаныхан “Ямар нэг мэдээлэл бидэнд байхгүй” гэсэн юм. Д.Цогтбаатар МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн нэгэн. Зарим хэвлэлд түүнийг ах дүү нартайгаа нийлж хилээр алт гаргасан, улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон хэмээн бичжээ. Харин прокурорын байгууллагынхан “Ийм хэрэгт холбогдсон нь тогтоогдоогүй” гэж байлаа.
Г.РАВЖАА