“Дайны эрсдлийн даатгал” нэрээр МИАТ-ын тийзийн үнэ дээр таван ам.доллар нэмж авч, түүнийгээ зохиомол даатгалын компани руу гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт холбогдоод байгаа Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарын долоон хүний хэргийг өчигдөр шүүхээр хэлэлцэхээр товлосон байв. Хурал эхлэхэд шүүгдэгчийн ширээний ард МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар 2006-2011 он ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группийн захирал Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, МИАТ-ын Санхүүгийн хэлтэст ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг нар суужээ.
Мөн зарим шүүгдэгчийн ар гэрийнхэн хурлын танхимд цугларсан байв. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Ганзориг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүн уг хэргийг өчигдөр 10.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвийн шүүх хурлын танхимд эхэлсэн. Шүүхийн хэлэлц үүлэг эхлэхийн өмнө шүүгдэгчдийн өмгөөл өгч нар шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан юм. Шүүгдэгч Ч.Хоролсүрэн өмгөөлөгчөө сольж, эрхээ хамгаалуулахаар Н.Шинэн, Г.Ганбаатар нартай гэрээ байгуулсан аж. Мөн тэд шүүх бүрэлдэхүүнд “Мөрдөн байцаалт, прокурорын шатанд өөр өмгөөлөгч ажиллаж байгаад шүүх хуралд бид оролцохоор болж байна. Тиймээс хавтаст хэрэгтэй танилцах боломж олгож, хурлыг хойшлуулж өгөөч” гэсэн юм. Хурал даргалагч Т.Шинэбаяр өмгөөлөгч нарыг “Гурав хоногт хавтаст хэрэгтэй танилцах боломжтой” гэж үзсэн. Харин өмгөөлөгч нар үүнийг эсэргүүцэж, “Гурав хоног хангалттай бус. Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид хавтаст хэрэгтэй бүрэн танилцах нөхцөл боломжоор хангах талаар заасан. Тиймээс 14 хоногийн хугацаанд танилцаж дуусгах боломжтой” гэв.
Ингээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд энэ сарын 10-ны 09.00 цаг хүртэл хурлыг хойшлууллаа. Хавтаст хэрэгтэй танилцаж дуустал үйлчлүүлэгчдээ батлан даалтад авах хүсэлтийг бусад өмгөөл өгч нар хуралдааны явцад гаргаж байсан. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн татгалзлаа. Ингэснээр Р.Бат-Эрдэнээс бусад нь Цагдан хорих төвд үргэлжлүүлэн хоригдохоор болов. Шүүгдэгч Р.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн байдлаас шалтгаалж батлан даалтад гарсан аж. Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө авч, “Best Wealth Aviation Insurance Group” компанийн данс руу шилжүүлснээр улсад 9.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг 24 хавтас болсон байна. Энэ хэрэгт холбогдоод байгаа хүмүүс мөрдөн байцаалтын явцад МИАТ-ын экс удирдлагууд 2007-2010 оны хооронд 16 удаагийн үйлдлээр нийт 6.8 сая ам.долларыг даатгалын гэрээний төлбөр гэж шилжүүлсэн нь тогтоогдсон юм.
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгалтын явцад 2.1 сая ам.доллар бэлнээр, 13.9 тэрбум төгрөг дансанд байсныг бит үүмжлээд байгаа. Хурлын дараа шүүгдэгч нарын ар гэрийнхэн “Хилсээр хоморголон хэлмэгдүүлэх гэж байна. Хэрэгт санаачлагч, хамжигч, зохион байгуулагч хүм үүс байдаг. Гэтэл НПГ-ынхан бүгдийг нь хамжигч болгож ял оноох нь” хэмээн гомдоллож байв.
Г.РАВЖАА