Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгуулах өргөдлийг МАН-аас өнгөрсөн сарын 30-нд АТГ-т хүргүүлсэн юм. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 19 хоногийн хугацаанд нягталж, хариу өгөх журамтай” хэмээн тайлбарлаж байсан.
Энэ хугацаа дууссан бөгөөд хэрхэн шийдвэрлэхээр болсныг АТГ-ынхнаас лавлахад “Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд нягталсан. Шалгасан материалуудаа өчигдөр прокурорын байгууллагад танилцууллаа. Прокурор өнөөдөр шийдвэрээ гаргах байх” гэв.
МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт дүүгээ оролцуулж, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж АТГ-т хандсан билээ.
Г.РАВЖАА