Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Б.Хишигбатад хахууль өгөхөөр завдсан эрийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр хууль хяналтын байгууллагынхан саатуулан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Улаанбаатар хотын харьяат иргэн Д.Ганбаатар БНСУ-аас гахайн 16 тонн өөх хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн байцаагчид илрүүлсэн аж. Тэрбээр 20 орчим сая төгрөгөөр солонгосчуудаас авсан бараагаа “Прогресс транс” компанийн гаалийн хяналтын бүсэд буулгаж авахын тулд Улаанбаатар хотын гаалийн газрын даргад 20 сая төгрөг өгөхөөр санал болгосон аж.
Улмаар дүү Д.Баттөгсийнхөө хадгаламжинд байсан 20 сая төгрөгийг гаргуулан авч Б.Хишигбатад өгөхийг завджээ. Энэ үеэр Б.Хишигбат дэд дарга болон бусад байцаагчаа дуудаж, зургийг нь авахуулж, холбогдох баримтыг АТГ-т өгсөн нь шалгалтын явцад тогтоогдсон гэнэ. Уг хэргийн мөрд өн байцаалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлд үүлэхээр прокурорт эд мөрийн баримт болох бэлэн 20 сая төгрөгийн хамт шилжүүлсэн юм байна.
НПГ-ын хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад, улмаар шүүхэд шилж үүлэхээр төлөвлөсөн байж. Гэвч НПГ-т энэ сарын эхээр хулгай ороход дээрх хэргийн эд мөрийн баримт болох 20 сая төгрөг бусад зүйлсийн хамт алдагджээ.
Г.ОРЧЛОН