Таван настай хүү төрсөн эцэгтээ зодуулж, нуруундаа заазуурдуулсан талаарх мэдээлэл нийгмийг цочоолоо. Бид өмнөх дугаартаа эл хэргийн талаар Яаралтай тусламжийн төвийн эмчийн фэйсбүүк хуудсандаа тавьсан мэдээллийг хүргэсэн билээ. Тухайн өдөр юу болсон талаар тодруулахаар өчигдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийг зорилоо.
14.30 цагийн үед очиход хэргийг хариуцаж буй мөрдөн байцаагч н.Отгонням хэрэгтэн Д-г цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан байлаа. Зарим эх сурвалж хэрэгтнийг цагдаад саатуулагдсаны маргааш буюу бямба гаригт дүү нь батлан даалтад гаргаж авсан төдийгүй тэрбээр дахин эхнэр хүүхдээ зодож танхайрсан гэв. Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын ажилтан Ш.Энхтайван “Хүүхдээ заазуурдсан эцгийг батлан даалтаар суллаагүй. Худал мэдээлэл тархсан байна. Бид түүнийг баасан гаригт баривчлаад өнөөдөр цагдан хорих анги руу ачиж байна” гэлээ. Хэрэгтэн Д нь 2012 оноос хойш 10 удаа эрүүлжүүлэгдэж, таван удаа захиргааны арга хэмжээ авахуулсан аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3 зүйл анги буюу хүйтэн мэс хэрэглэж хүн гэмтээсэн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-8 жил хорих ял оноох юм байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Баянзүрхийн товчооны орчимд амьдардаг хүүгийн гэрт очив. Гаднаа хашаагүй дөрвөн гэр энд байгаагийн нэгийнх нь гадаа архины шил, орны пүрш зэрэг хог овоолсон харагдана. Энэ бол хүүгийн гэр юм. Гэрт хүнгүй, хаалга нь түгжээтэй байв.
Хөрш айлын хоёр залуугаас болсон явд лын талаар асуухад “Өнгөрсөн баасан гаригт цагдаагийнхан ирээд нөхрийг нь аваад явсан. Маргааш нь 21.00 цагийн үед согтуу ирээд эх нэр, хүүхдэдээ “Бүгдийг чинь ална” гэж агсам тавьсан. Эхнэр нь манайд орж ирээд миний утсаар цагдаад дуудлага өгснөөр дахин баривчлуулсан” хэмээв. Зэргэлдээ амьдардаг гурван айлаар орж, болсон явдлын талаар асуухад бүгд адил хариулт хэллээ. Тэдний ярьснаар нөхөр нь яндан хийж зардаг, гарын дүйтэй нэгэн гэнэ. Янз бүрийн хүмүүс гэрээр нь орж гардаг бөгөөд эхнэр, нөхөр хоёр ихэвчлэн хамтдаа архи уудаг аж. Заримдаа эхнэр нь нөхөртөө хазуулчихсан орж ирдэг байсан тухай өгүүлээд, хүүгийн эмээгийн гэрийг зааж өглөө. “Би том болоод бөх болно, зүгээр ээ” хэмээн заа зуурдуулсан шархаа үл тоон ярьсан бяцхан хөвгүүний эмээтэй уулзахаар очтол нэлээд цааргалсны эцэст ийн ярив.
-Тэр өдөр юу болсон талаар та тодорхой мэдэж байна уу?
-Хүүхдийн төлөө үндэсний газраас хэдэн хүн өнөө өглөө (өчигд өр) ирээд гурван хүүх дийг маань эмнэлэгт хэвтүүлнэ гээд аваад явсан. Хоёр том хүү нь манайд байдаг юм. Том нь наймдугаар анги, одоо хичээлдээ явчих сан байна. Энэ нь (гэрт цуг байсан хүүг заав) хоёрдугаар ангид явдаг юм. Би хөл муутай болохоор хааяа л хүргэж өгдөг, голдуу өөрөө явдаг. Гурван бага нь аав, ээжтэйгээ амьдардаг. Цэцэрлэгт явдаггүй ээ.
-Өмнө нь ийм асуудал гардаг байсан уу?
-Гэртээ хоорондоо муудалцах асуудал гардаг л байсан. Манай охин заримдаа уйлаад гүйгээд ирдэг. Сал гэхээр салахгүй юм. Сүүлдээ ч надад мэдэх, ойлгох юм багахан л болоод байна. Охин маань Баянхонгорт амьдарч байгаад нөхрөөсөө салаад, хоёр томоо дагуулаад хотод ирсэн. Энэ нөхөртэйгээ ханилаад найман жил болж байна. Уг нь архи уухгүй бол хүргэн маань гарын дүйтэй, төмрөөр юм хий дэг ажилсаг хүн байгаа юм. Манай эндхийнхэн ч андахгүй. Архи уухаараа л сонин болчихдог.
-Архи уухаараа яагаад хүүхд үүдээ зоддог юм бол?
-Хоорондоо нийлээд уудаг шиг байгаа юм. Тэгээд эхнэрээ зодно, ална гээд дайрахаар нь манай охин зугтаагаад хоёр, гурав хоног гэртээ очдоггүй гэсэн. Тэгэхээр ээжийгээ олж ир гээд хүүхдүүдээ шөнө хөөдөг, зоддог гэж л манай энэ хүү хэлсэн. Надад агсам тавьдаггүй. Гэхдээ уухаараа энэ хавийн айлынханд бүгдэд нь хөлчүүрхдэг болохоор андахгүй ээ. Манай охин уг нь багш мэргэжилтэй ч одоо ажилгүй, хүүхдүүдээ асардаг. Эхээсээ наймуулаа. Ах дүү нар нь эхнээсээ утасдаад, уйлаад асуугаад л байна хэмээн ярилаа. Хүүгийн ээж Б нь таван хүүхэд тэй юм байна. Дунд сургуулийн хоёр хүү нь эмээтэйгээ амьдардаг бол аавдаа хутгалуулсан таван настай хүү, зургаан настай ах, хоёр настай охин дүүгийн хамт эцэг, эхтэйгээ амьдардаг аж.
ХОХИРОГЧ ХҮҮД ӨМГӨӨЛӨГЧ ГАРГАЖ ӨГЧЭЭ
Хүүхдийн төлөө үндэсний газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтнүүд өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэд хүүх дийн эсэн мэнд амьдрах аюулг үй байдал алдаг даж байгаа талаар болон дээрх хэрэгтэй холбоотойгоор байр суу риа илэрхийлсэн юм. Цагдаагийн болон хүүхдийн төлөө байгууллагууд холбог дох арга хэмжээг авч эхэлжээ. Хэрэг шийдэгдтэл таван настай И хүүг ахынх нь хамт Хүчир хийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалалтын байранд байлгах гэнэ. Хоёр настай охин дүү нь ээжийнхээ хамт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа аж.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүү хэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Хүүгийн аав Д-г амралтын өдрүүдэд батлан даалтад гаргасан байсныг өнөөдөр цагдан хорьсон. Энэ хүнийг батлан даалтад гаргахыг бид эсэргүүцэж байгаа. Дээрх хэргийг гэр бүлийн орчинд болсон гэж үзвэл Захиргааны арга хэмжээ аваад л өнгөрнө. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд танхайн хэрэг гэж үзэж буй учир хуулийн дагуу 5-10 жилийн хорих ял оноох магадлалтай. Хүүд өмгөөлөгч гаргаж өгсөн. Хэрэг шийдэгдтэл өмгөөлөгч хүүгийн эрхийг хамгаалах болно” гэв. Хүчирхийлэлд өртсөн хүүгийн асуудлаар “Лантуун дохио” бүлгэмийнхэн “Хүүхдэд ээлтэй хөрш” аян зарлаж, өчигдөр Сүхбаатарын талбайд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэв.
Б.Бямбасүрэн , О.УНДРАХ