ОХУ-ын Тува улсад зорчиж буй монгол иргэд орос, тува хэл мэддэггүй, хууль эрхзүйн мэдлэг дутмагаасаа болоод гэмт хэрэгт холбогдох, хохирох явдал цөөнгүй гарах болжээ. Ялангуяа, АрцсуурьЦагаантолгой боомтоор хил нэвтэрсэн манай иргэдэд ийм зүйл тохиолдсоор байгаа тул Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь Тагнуулын хэлтэс иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөв. Тухайлбал, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Б.Ваняг 2009 оны аравдугаар сарын 26-нд 77-98 УБС дугаартай, “Тоёота прадо” маркийн суудлын машинаар Тува ороод Монгол руу буцахаар Цагаантолгой боомтод ирэхэд нь гаалийн ажилтнууд машиных нь суудлын арын халааснаас ногоон өнгөтэй, 5х3 см хэмжээтэй, хоёр ширхэг, хатуу шахмал зүйл илрүүлсэн байна.
Уг бодисыг мансууруулах үйлчилгээтэй гэж үзээд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлд заасан “ОХУ-ын хилээр мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан” хэмээн сэжиглэж, Кызыл рүү авч яван, саатуулжээ. Б.Ваня 80 мянган рублиэр өмгөөлөгч хөлсөлсөн байна. Бараг таван сар хүний нутагт саатуулагдсаны эцэст 2010 оны гуравдугаар сарын дундуур түүнийг хэрэг хийгээг үйг тогтоож, сулласан байна. Мөн Тэс сумын иргэн Г.Отгонс үрэнг Тувад очоод 2008 оны есд үгээр сарын 18-нд буцаж ирэх үед нь Цагаантолгой боомт дээр гаалийнхан цүнхэнд нь байсан гурван төрлийн эмийг хураан аваад, хилээр гаргажээ. Тэрбээр уг эмийг өөрөө эмчилгээнд уудаг байсан гэнэ. Гэтэл түүнийг 2009 оны дөрөвдүгээр сарын 1-нд Тувагийн Эрзин хошууны бараан зах дээр явж байхад нь цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Өмнө хил дээр түүнээс хураасан эмнээс нь сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн хэмээн хориотой бүтээгдэхүүн ОХУын хилээр нэвтрүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж, Кызылд аваачин 235 хоног саатуулан шалгажээ. Ингээд түүнд долоон сарын дараа 100 мянган рубль буюу 4.5 сая төгрөгийн торгууль ногдуулан сулласан байна.
Энэ мэтээр монгол иргэдийг ОХУ-ын цагдаагийн болон гаалийн байгууллага, Хар тамхитай тэмцэх алба саатуулан шалгах нь ихсэж байгаа аж. Хэрвээ ингэж саатуулан шалгагдсан, байцаалт мэдүүлэг өгсөн бол Монголын хилээр орж ирмэгцээ цагдаа, тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэхийг Завхан аймаг дахь Тагнуулын хэлтсээс санууллаа. Мөн хамт яваа хүмүүсээ сайтар судлан, ОХУ-ын нутагт явахдаа чухал шаардлагагүй бол орой гадагш гарахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, мансууруулах бодис сонирхохгүй байх хэрэгтэй. Хаана, хэнтэй, ямар ажлаар яваа, тээврийн хэрэгслийн дугаар, марк, жолоочийн нэр, утасны дугаар, өөрийн байрласан буудлын хаяг, утасны дугаарыг ар гэр, найз нөхдөдөө тогтмол мэдээлж байх шаардлагатай аж. Хилээр гарахын өмнө өмсөж яваа хувцас, машин унаа, гар тээш, ачаа бараагаа сайтар нягтлан шалгаж, хориглосон зүйлс байвал орхих хэрэгтэйг зөвлөв.
Т.АНУЖИН