Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт, дархан цаазтай бүсэд хувиараа ашигт малтмал олборлогчид буюу нинжанууд зүрхлэн халдаж, дур мэдэн онгичдог хэрэг тасралтгүй гарсаар байна.
Тухайлбал, Ховд аймгийн Мянган Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааныхан саяхан Цагаан эрэгт нэртэй газар вольфрам олборлож байна гэсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж
ээ. Энэ үеэр вольфрам олборлож байсан Цэцэг сумын 18 иргэнийг саатуулж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Цагаан эрэгт нь байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтдаг юм.
Б.ГҮнбилэг