Эмс садарлавал үндэстэн мөхнө гэдэг хуучны үг юутай үнэнийг өнөө цагийн Монголын охид, бүсгүйчүүдийн замбараагүй явдал харуулж эхлээд байна. Мөнгө л гэвэл алд биеэ битгий хэл, эх орон, эцэг, эхээ ч худалдахдаа сийхгүй эмэгтэйчүүдийн бусармаг үйлдэл үндэстний минь ирээдүйд аюулын харанга дэлдэх болов. Монгол бүсгүйчүүд цэвэр ичимтгий зангаа гээж, ичих нүүрээ элгэндээ нааж, өнгө, мөнгөнд улайран, ямххан бодол, чимххэн сэтгэлгээтэй болж байгаа нь даанч харамсмаар. Хэдэн халтар цаасны өмнө хүчин мөхөстөж, харийн эрийн өвөр рүү шургалж, энэ байдлаасаа гарч чадахгүй яваа бүсгүй олширсоор байгааг яалтай. Мэдээж бүгд тийм биш ч, цөөнгүй нь энэ замыг сонгож байна. Монгол эрчүүдийнхээ сул доройг гайхаж, худал ярих охид, бүсгүйчүүд харийн эрчүүдэд хөл алдан, өмнө нь бөхөлзөх болсон нь тэдний ухамсар, хүмүүжилтэй холбоотой. “Нэг сэдвээр” буландаа монгол эмэгтэйчүүдийн амьдралын тулгамдсан асуудлаар ярилцлаа.
Ч.Мөнхзул: О.Бат-Ундрах:
Ч.Мөнхзул: -Сүүлийн үед эмэгтэйчүүд зах замбараагаа алдаж, биеэ үнэлэх нь эрс нэмэгдлээ. Биеэ үнэлэгчдийн талаарх судалгаа байдаг болов уу?
О.Бат-Ундрах: -Өдгөө Монголд 25 мянга гаруй биеэ үнэлэгч байдаг гэх албан бус тоо бий. Тэдний таван мянга орчим нь 15-17 насны охид гээд бодохоор жихүүдэс төрмөөр. Амны салиа нь арилаагүй шахам охид энэ зам руу орох болсон нь олон шалтгаантай ч амар хялбар аргаар мөнгө олох гэсэн тэднийг зөвтгөх зүйл нэгээхэн ч алга. Тэдний олонх нь Монголд ажиллаж, амьдарч буй харийнханд биеэ үнэлдэг. Охид, бүсгүйчүүд харийн иргэнийг мөнгөтэй, баян гэж хардаг бололтой. Бодит байдал тэс өөр гэдгийг олж харахгүй байгаа нь харамсалтай. Эх орон доо ажил хийж чадахгүй, мэр гэжилгүй, мэдлэггүй хар ажил чид Монголд ирдэг гэвэл үнэнээс нэг их хазайхг үй. Тийм хүмүүсийг хэ тэвч зузаантай гэж эндүүрэх нь ухаан мунхагийн шинж гэл тэй. Энэ онд урд хөршөөс манай орны барилга, авто замын салбарт ажиллахаар 20 мянган ажилчин ирнэ гэж бай гаа. Түрүүчээсээ вагон вагоноор ирлээ. Тэдний физиологийн хэрэгцээг хэн хангадаг вэ, мэдээж монгол бүсгүйчүүд. Түүнчлэн урд хөршид сурч, ажиллаж буй монгол охидын 80 хувь нь биеэ үнэлдэг гэсэн су далгааг нэгэн сайтынхан гаргажээ. Тус сайтын хэсэг ажилтан БНХАУ-д үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаад ирсэн юм билээ. Тэдний байрлаж байсан хотод биеэ үнэлэх явдал газар авсан, дийлэнх нь монгол охид гэдгийг онцолж байсан. Бээжин, Эрээн, Хөх хотод 3-4 мянган монгол эмэгтэй биеэ үнэлдэг болохыг тус сайтынхан тогтоосон гэнэ. Хэдхэн сарын өмнө БНХАУ-ын нэгэн телевизээр тус улсад “Монголын таван мянган эмэгтэй биеэ үнэлж байна” гэсэн мэдээ цацаж, нэг монгол залуу тэр бүхнийг баталж ярьсныг манай хэвлэлийнхэн шуугиад өнгөрсөн.
Ч.Мөнхзул: -Эрчүүдээ гадаад руу ажиллуулахаар явуулчихаад, бичиг үсэгт тайлагдаагүй, алслагдсан тосгоны эрчүүдийг ажилчнаар оруулж ир дэг. Энэ хүмүүст манайхан боломжийн ца лин өгдөг юм шиг байгаа юм. Дээрээс нь ухаан муутай охидоороо “бэлэг барьдаг”. Тэгэхээр Монголд харийн иргэд татагдахг үй гээд яах юм бэ. Төрийн байгууллагынхан иргэдийн амьд ралыг харахгүй. Зарим нь энэ бизнест гараа дүрээд сууж байна. Энэ маягаар асуу дал даамжирвал манайх шиг цөөн хүн амтай үндэстэн мөхлийн ирмэгт тулна.
Ч.Мөнхзул: -Одоогоос хэд хэн жилийн өмнө биеэ үнэлэх явдал далд бай сан бол өдгөө охид, бүсгүй чүүд ил ца гаан даа гарч, интернэт, телевиз зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дураараа дур гих болсон байна лээ.
О.Бат-Ундрах: -Тийм ээ. Гудамжинд ч, их, дээд сургуулийн танхимд ч, ажлын байранд ч, загварын болоод ур лагийн ертөнцөд ч биеэ үнэ лэг чид бий. Зарим нь эхээс төрсөн биеэ ца хим ертөн цөд “ал даршуулж”, элэг нэгт нүүдийнхээ урмыг хугалж явна. Монгол охид даруулг тай байгаасай. Харийн угаадас идэх сэтгэхүй мон гол цустай хүнд баймааргүй сэн. Зарим нь охин биеэ дууд лагаар зардаг гэнэ. Тухайлбал, саяхан 17 настай охин дуудлага худалдаагаар охин биеэ зарсан хэрэг гарчээ. Солонгос эр, япон өвгөн, ба рилгын хята дад үйлчлүү лэх гэж тэд ний эцэг, эх охиноо төрүүлээгүй байлтай. Хэзээнээс монголчууд “Жагар, Төвдийн орноос ширээний лам залахгүй, Жанчхүүгийн даваанаас нааш шаахайн мөр гаргахгүй” гэдэг үндсэрхэг үзэлтэй ард түмэн. Гэтэл өнөөгийн хөн өвгөдийн сургаалийг уландаа гишгэж, шаахайн мөр гишгүүлэх нь байтугай тэдний үрийг тээн, хувцсыг нь угааж, боол нь болжээ.
О.Бат-Ундрах: -Эмэгтэйч үүд биеэ үнэлж, харийн эр тэй дэр нэгтгэж буйгаа эрчүүд тэй холбон тайлбарладаг. Монгол эрчүүд соёлгүй, бүдүүлэг гэх зэргээр хэлдэг. Бодит байдал өөр, тэдний ухамсар сэтгэхүйтэй холбоотой шүү дээ?
Ч.Мөнхзул: -Манайхан га даад хүнийг өөрсдөөсөө хэд дахин илүү үнэлж, эрчүү- дээ муулдаг. Монгол эрчүү- дийн маань цөөн хэсэг нь эмэг тэйчүүдээ доромжилж, соёл гүй бүдүүлэг аашилдаг нь үнэн. Гаднынхан монгол эмэг тэйчүүдийг дором жилж, нохойноос дор үзэж байгаагийн хажууд энэ юу ч биш л дээ. Тэд өөрсдөө эмэгтэй хүнийг үнэ лэх монгол эр чүү- дийн үнэлэмжийг үгүй хийж байна. Охид, бүсгүй чүүд дэнд үү бэлэнчлэх сэтгэлгээ тэй болжээ. Харийн эрчүү дэд үйлчилснийхээ хариуд хэ дэн халтар цаас халаасалж, нэг их ганган амьтан явдаг байх.
О.Бат-Ундрах: -Мөнгөтэй л бол сохор, доголон ч хамаагүй юм байх. “Ма най байрны хажуу талд барьж буй барил гын ажилчин хята дууд хэн нэгнийг хүлээж бай гаа болол той шаагилдан, зогсож байсан. Нохой гоо салхилуулах зуураа тэд нийг харж хэсэг саатсан юм. Бие хаа, зүс ца рай сайтай нэгэн бүсгүй таксинаас бууж барилгын хашаа руу гүйгээд орох нь тэр. Хэн ч түүнийг хараад биеэ үнэлэгч гэж хэлэхээргүй” гэж манай нэг ажилтан өгүүлсэн. Хятад, солон гос эрчүүд хууль, хяналтынханд ба риг дахаа раа “Тэд чинь өөрс дөө хаалга балбаад байгаа юм чинь бид яах юм бэ” гэж ха риулдаг гэсэн. 2010 онд БНХАУ-ын нэгэн сайт Монголын биеэ үнэлэгчдийн ту хай нийтэлснийг санаж байна. Тухайлбал, Монголын гэр бүлийн 36 хувь нь нэн ядуу, тиймээс олонх нь биеэ үнэл дэг, хотын гудамжаар 3-4 мянган биеэ үнэлэгч байнга хөлхдөг гэх зэргээр бичээд, зурагтай нь нийтэлсэн байсан. Нэгэн үе монгол охид, бүсгүйчүүдийг харийн оронд, хүчээр биеийг нь үнэлүүлж байна гэсэн мэдээ дуулддаг байсан бол өдгөө өөрсдөө харийн хар ажилчдын хөнжлийн зугаа болж байна. Санхүүгийн боломжтой л бол чөтгөр, шуламстай ч дэр нэгтгэх болж.
О.Бат-Ундрах: -Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад хүнтэй гэрлэж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тухай мэдээлэл хөврөх болов. Олон шалтгаантай боловч олонх нь сайн дураараа харийн бэр болж, эцэст нь хохирч үлдлээ. Тэгээд гавьяа байгуулсан аятай олон нийтэд зар лаж байгаа нь ёс суртахуун гүй хэрэг биш үү. Чи юу гэж бо дож байна вэ?
Ч.Мөнхзул: -Зарим охид, бүсгүйчүүд гадаад хүн л бол тэрбумтан гэдэг андуу ташаа бодлоор амьдралаа алдаж байгаа. Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа “Эцэг, эх нь хүүхдээ буруу хүмүүжүүлсэнтэй холбоотой. Түүнээс биш гадаадын хүмүүсийн буруу биш. Тэд дайрч ирээд булааж, богтолж аваагүй. Монгол охид өөрсдөө гадаадын хүнтэй сууна гэж шийдсэн. Дараа нь хохирчихоод амаа барьж, олон асуудал дэгдээдэг. Ухам саргүйгээсээ буруу шийд вэр гаргаж, мөнгө харж, хүн да гаж явчихаад нэг их хохирсон хүн болж, бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. “Намайг зүгээр байхад хүчирхийллээ, нутагтаа аваачаад дарамталж зовоолоо” гэж гаднын телевизээр хүртэл ярьж, улсынхаа нэрийг сэвтээн уйлж, хайлах шаардлагагүй. Сонголт нь өөрийнх нь учраас хариуцлагаа ч өөрөө хүлээх ёстой. Үүнийг эцэг, эх, гэр бүлийнхэн нь хэлж, ухааруулах учиртай бай тал харин ч гадаад хүнтэй суу гаад сар бүр мөнгө явуулж бай гэж турхирч байна” гэж хэлсэн.
О.Бат-Ундрах: -Зөвхөн гадаад эртэй гэр бүл болоод зогсох гүй хижээл насны мөнг өтэй монгол эрд үйлчлэн, түү ний хоёр, гурав дахь эхнэр болох тохиолдол сүүлийн үед цөөнгүй болсныг амтай болгон ярих болжээ.
Ч.Мөнхзул: -Охид, бүсгүйчүүдийг уруу татан, мөнгө, гутал хувцсаар хуурдаг, ашиглаад хаядаг эрчүүд олон. Ний гэмд байр сууриа олсон, өндөр албан тушаал бүхий, баян эрчүүд өдөрт хэдэн арван охидоор зугаацдаг тухай яриа бий. Жишээлбэл, таван эхнэртэй, 32 настай монгол залууг дурдаж болно. Таван эхнэр нь хүүхэдтэй. Хүүх дийн хүмүүжил гээд яривал асуу дал бий л дээ. Гэхдээ тавын та ван эмэгтэйг хүүхэдтэй нь тэжээж чадаад байна. Тэр бүсгүйч үүд барилгын хятад, т огооч солонгос, вьетнам засварчны өвөрт ороогүй нь яамай.
О.Бат-Ундрах: -Биеэ үнэлдэг охидыг “Хөх Монгол”, “Даяар Монгол” зэрэг бүлгэ мийнхэн илчилж, сануулга өгдөг юм гэсэн. Тэднийг жигшээ хээс өөр ял оноох эрх тэдэнд үгүй. Гэсэн ч биеэ үнэлэгч дийн нас залуужиж буйг эх сур валж мэдээлдэг. Хууль хя налтынхан тэднийг барьсан то хиолдолд 5-10 мянган төг рөгөөр торгоод, сануулга өгөөд явуулдаг. Тэд энэ өчүүхэн сануулгад ухаарах улс мөн үү. Хүн амын хөг жил, нийгмийн хамгааллын яа манд Гэр бүл, эмэгтэйчүү дийн хөгжлийн асуудал хариуц даг хэлтэс бий. Салбар хариуцсан яам нь ядаж энэ талаар бод лого барьж, ажилладаг байлгүй дээ гээд лавлатал, энэ талаар мэддэг ганц мэргэжилтэнтэй байх жишээтэй. Шат шатны байгууллага хяналт тавьж, тодорхой бодлого боловсруулахгүй бол энэ явдал улам гаарсаар л байх болно.
Ч.Мөнхзул: -Охид, бүсгүйч үүд гаднын хүнтэй сууж, үерхэж, нөхөрлөх нь хү ний эрх гэдэг ч хамгийн гол нь үн дэстэн мөхөж, сүйрэх аюултай гэдгийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Манай улсад биеэ үнэлэхэд эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Урьд нь Эрүүгийн хуулиар ял эдлүүлдэг байсныг өөрчил сөн гэсэн. Бусармаг энэ явдлыг ял шийтгэлээр бус уламж ла лаа сэргээж, ядуур лыг буу руулж, боловсролыг нь дээш лүүлж байж л цэгцэлнэ.
О.Бат-Ундрах: -Хууль, хяналтынхнаас илүү төрийн бус байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа юм биш үү?
Ч.Мөнхзул: -“Даяар Монгол” хөдөлгөөнийхөн охидыг гаднынханд биеэ үнэлэхийг эсэргүүцэж, үсийг нь хусаж байсан гэсэн. Энэ нь нэг талаар хүний эрхэнд халдаж байгаа хэрэг боловч нөгөө талаар цөөн хүн амаа харийнхнаас хамгаалж байгаа залуусыг буруутгах аргагүй.
О.Бат-Ундрах: -Одоо тэдгээр байгууллага энэ талаар ямар нэгэн ажил хийж байгаа юм уу?
Ч.Мөнхзул: -Тус байгууллагынхан иргэдээс ирсэн мэдээллийн дагуу очиж, үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээ авч, холбогдох хууль, хяналтынханд мэдээлдэг. “Даяар Монгол” төрийн бус байгууллагын дэд тэрг үүн Г.Ганбат “Монголчуудыг оруулдаггүй, зөвхөн гадаадын иргэдэд үйлчилдэг газар цөөнгүй. Биеэ үнэ лэгчид зохион байгуулалттай байдаг. Тэр болгоныг баримтжуулж, холбогдох хүмүүст хэргийг шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгдөг. Төрийн өндөр алба хаагч, олигархиудын ивээл дор үйл ажиллагаагаа явуулдаг газар ч байдаг. Ийм газар өндөр хамгаалалттай байдаг тул нэвтрэхэд хэцүү. Манай байгууллага гишүүдийнхээ хандиваар санхүүждэг учраас үр дүнтэй ажил хийхэд хүндрэлтэй. Аль болох энэ байдлыг өөрчлөхийг хичээж, нэлээд ажил санаачилж байна” гэсэн. Түүнээс биеэ үнэлэх явдал яагаад газар аваад байна вэ гэж асуухад “Монгол эмэгтэйчүүд түүх, ёс заншлаа мэдэхгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлтэй нь холбоотой. Асуудал гаднын иргэдэд биш, “хүрээд ир” гэхэд нь очдог монгол эмэгтэйчүүдэд л байна. Биеэ үнэлэгчтэй уулзахад “Амьд рал хэцүү байна, өөр ажил олдохгүй, үүнээс өөр сон голт алга” гэдэг. Гэхдээ охид дангаараа биеэ үнэлээд бай гаа хэрэг биш. Тэдний цаана маш том бүлэглэл байна. Тиймээс хууль, хяналтын байгууллагынхан энэ чиг лэ лээр дорвитой ажил лах хэрэгтэй. Тэд биднийг бодвол хуу лийн хүрээнд мөрдөн шалгаж, илрүүлэх эрхтэй шүү дээ” гэж ярьсан.