Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) хэмээх шинэ байгууллага бий болоод байгаа. Шүүхийн хараат бус байдлыг хангах гол үүрэгтэй энэ байгууллагын гишүүд бүрдсэнийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Шүүх байгууллагын шинэтгэл тодорхой хэмжээгээр хамаарах энэ Зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж, даргаа сонгосон байна.
Шинэ тутам мэндэлсэн тус байгууллагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор, профессор Н.Лүндэндоржоор толгойлуулахаар гишүүд нь шийдвэрлэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Доктор Н.Лүндэндорж нь шүүхийн шинэтгэлийн талаар багагүй судалсан манай тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Шүүхийн шинэтгэлийн талаар ярьж, судалснаа хэрэгжүүлэх боломж түүнд ийнхүү тохиов.
Д.ДАГВА