Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн тавдугаар бүлэг, 27 дугаар зүйлээс
ШҮҮГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ ...
Шүүгч нь Ерөнхий шүүгч, шүүгчтэй гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой бол тухайн шүүхэд ажиллахыг хориглоно. “...
"Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалт Үндсэн хуульд бий. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс болсон эл заалтыг сахин хамгаалах гол байгууллага нь шүүх, хэрэгжүүлэгчид нь шүүгчид. Тиймээс шүүх, шүүгчдийг хараат бус, хууль ёсыг шударгаар хэрэг жүүлдэг болгох гэж монголчууд бид сүүлийн 20 гаруй жил ярьж ирэв. Магадгүй энэ хуга цаанд хамгийн их шүүмжлүүлсэн нь тэд байх. Гэсэн хэдий ч засаглалын энэ институц улс төрөөс, эрх баригчдаас хараат явж ирсэн нь үнэн.
“Шударга шүүхтэй байх аваас тухайн орны эдийн засаг тодорхой хувиар нэмэгддэг”-ийг гадаадын судлаачид тогтоосон байдаг гэсэн. Тэгэхээр шударга шүүх, шүүгч нь хууль ёсыг чин шударгаар хэрэгжүүлбэл эдийн засгийн өсөл төд ч нөлөөлдөг байх нь. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн тухай багц хуулийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэн баталж, мөрдүүлж эхлээд байна. Хуулийн дагуу тойргийн шүүхүүдийг байгуулж эхлэв.
Шүүхийн өнөөгийн ачааллыг харгалзан Улсын Дээд шүүхийн 20 гишүүнийг таваар нэмэгд үүлэхээр болж, сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтын дүнг сонссон шүүг чид “Шалгаруулалт шударга болсонгүй, Дээд шүү хэд цус ойртож, шагналын шүүгчид цугларлаа” хэмээн ярих нь чих дэлсэв. Тэр ч бүү хэл нэг нутгийнхан, тэр тусмаа ховдынхон олон болсон юм байх. Дээд шүүхийн гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэбалсүрэн, Х.Сонинбаяр нар Ховд аймгийнх юм гэсэн.
Түүнчлэн 2008 оны долдугаар сарын 1-ний гэх тодотголтой, цагдаагийн ажилтнуудад холбог дох хэргийг шүүсэн Нийслэлийн шүүхийн шүүгч Ц.Батсүрэн, Х.Эрдэнэсувд, Б.Цогт нар Улсын Дээд шүүхийн шүүгч болсон. Шүүхийнхэн тэднийг “шагналын шүүгчид” хэмээн тодотгон нэрлэдэг аж.
Шүүхийн тухай шинэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх байгууллагаас ха раат бусаар ажиллахаар заасан. Өөрөөр хэл бэл, энэ зөвлөлийн дарга өмнө нь Дээд шүү хийн ерөнхий шүүгч байсныг халсан юм. Харамсалтай нь Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цус ойртох болсныг шүүгчид шүүмжилж буй аж. Тухайлбал, Дээд шүүхийн ерөнхий нягтлан бодогч С.Жанхарын нөхөр Б.Цогт Дээд шүүхийн шүүгч болжээ. Мөн тус шүүхийн Тамгын газрын дарга байсан Д.Эрдэнэчулууны эхнэр Х.Эрдэнэсувд Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон юм. Д.Эрдэнэчулуун энэ албан тушаалаасаа түдгэлзсэн хэдий ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдоод байна. Ашиг сонирхлын зөрчлийн хуульд энэ бүхэн таарч байгаа, эсэхийг холбогдох байгууллагууд анхаарах нь лавтай.
Бидэнд олдсон мэдээллээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгч асан Г.Даваадорж Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон ч олонхийн санал аваагүй тул мултарчээ. Түүний ээж Б.Сарантуяа Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч. Г.Даваадорж Ашиг сонирхлын хуулийн дагуу дүүргийн шүүхийн шүүгчээс татгалзсан хэдий ч саяхан шүүгчийн эрхээ сэргээлгэжээ. Түүнийг шинээр байгуулах Тойргийн шүүхийн дарга болгох найруулга хэдийнэ эхэлсэн талаар шүүгчид шивэр авир хийж байна. Үнэн худал нь удахгүй тодорхой болох биз ээ. Тэтгэврийн нас нь болсон гавьяат хуульч Б.Сарантуяад зориулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх гэсэн орон тоо баталсан тухай ч яриа ч байна.
Д.ГАЛТ