Баянгол дүүргийн I хороонд баригдаж буй барилга дээрээс төмөр унаж, нэг нас зургаан сартай А гэдэг хүүхдийг гэмтээсэн хэрэг уржигдар 22.00 цагийн үед гарчээ. “Их Модун” барилгын компанийн захиалгаар барьж байгаа “JB TOWN” барилгаас 0.5 см голчтой, 60 см урттай төмөр ээжтэйгээ явж байсан хүүхдийн толгойн тус газар унаж, хүнд гэмтээсэн байна. Одоогоор түүнийг ГССҮТ-д эмчилж байгаа аж. Эцэг, эх нь эл хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст гомдол гаргасны дагуу шалгаж буй гэнэ.
Б.БЯМБА