Айл өрх бүрт бусдад мэдэгдэхийг хүсдэггүй нууц байдагтай адил улс болгонд өөрийн гэсэн нууц бий. Хуулиар нууцад хамаарах хэрэг, баримт нийтэд ил болж, зарим нь олны анхаарал татаад байгаа.
Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар “Төрийн нууц гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник, технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ” хэмээн заасан байдаг. Гэтэл өнөөдөр манай улсад төрийн нууцад хамаарах баримт сэлтийг тухайн нууцыг хариуцаж буй албан тушаалтан нь санаатай болон санамсаргүй байдлаар задлан, гадаадын тагнуулын албаныхны өгөөш болгох үндсийг тавьсан цөөнгүй тохиолдол гараад буй. Энд ил болсон зарим баримтыг хүргэе.
Гадаадын тагнуулчийг албадан гаргажээ
Улсын нууцад хамаарах мэдээ, баримтыг гадаадын тусгай албанд дамжуулсан хэргийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн цөөн хэрэг байдгийн нэг нь УИХ-ын Тамгын газрын референтээр ажиллаж байсан Ц.Жаргалсайханд холбогдох хэрэг. Тагнуулын байгууллагынхан 2010-2011 онд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр дөрвөн хүнд холбогдох хэргийг илрүүлж, гадаадын тусгай албаны нэг ажилтан Монгол Улсад байсныг албадан гаргасан байдаг. Энд дурдсан дөрвөн хүний нэг нь Ц.Жаргалсайхан бөгөөд манай улсаас хөөгдсөн гадаадын тусгай албаны тагнуулч, ОХУын ЭСЯ-ны ажилтан түүнээс мэдээлэл авч байсан юм билээ. Ц.Жаргалсайхан гадаадын тусгай албанд мэдээлэл дамжуулж байсан хэрэгтээ таван жилийн ял авсныг уншигчид санаж буй биз ээ. Гадаадын тусгай албанд элсэж, тэднийг шаардлагатай мэдээллээр хангаж байсан хүн бол Н.Дийдэнцэцэг хэмээх 60 гаруй насны эмэгтэй. Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулахуйц, төрийн нууцад хамаарах баримт мэдээллийг БНХАУын тусгай албанд дамжуулсан хэрэгт холбогдон таван жил хорих ялаар шийтгүүлсэн юм.
Манай шүүхийнхэн энэ төрлийн хэрэг шийдвэрлэж байсан туршлага багатай нь ч нөлөөлдөг биз, мөрдөн байцаах байгууллагын маш их хөдөлмөр гаргаж, цуглуулсан баримтыг үнэгүйдүүлж, хуульд зааснаас хэтэрхий доогуур хэмжээний ял оноож байна гэж хэлэх хууль хяналтын байгууллагын ажилтан байна. Гэсэн ч өдгөө мөрдөж буй Эрүүгийн хуульд 1986 онд батлагдсан өмнөх хуулийн зүйл заалтыг тэр чигт нь хуулбарласнаас болж, хүйтэн дайны үеийнх шиг хатуу заалт хэрэгжиж байгаа гэх хуульч бас бий.
Цэргийн нууцыг ЗГХЭГ-ын референт задалжээ
Төрийн нууцад батлан хамгаалах хүч, зохион байгуулалт, байлдах чадвар гээд олон зүйл хамаардаг. Гэтэл хуулиар нууцалсан мэдээллийг хариуцсан төрийн албан тушаалтнууд задалсан байдаг. Гэхдээ санаатай, санамсаргүй аль нь болох нь бүрэн тогтоогдоогүй.
Цэргийн нууц задруулсан хүмүүсийн нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт асан Н.Мөнхбат. БХЯ, ЗХЖШ-ынхныг хөлдөө чирч, хагас жил шахам шалгуулсан тэрбээр “онц чухал маш нууц” гэсэн дардас бүхий баримтыг олон нийтэд дэлгэсэн юм. Засгийн газрын 2008- 2012 оны үйл ажиллагааны тайлан хэмээх ном бэлтгэж байхдаа Н.Мөнхбат БХЯ-наас ирүүлсэн батлан хамгаалах хүчний талаарх мэдээллийг нийтэд дэлгэсэн юм. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 21 дэх жагсаалтад байгаа нууцыг задалсан түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ял шийтгэсэн юм.
Төрийн нууцыг устгасан хурандаа Х.Зоригт Төрийн нууцад хамаарах зүйлсийг манайхан үе үе задалж, шоу хийх, эсвэл устгах явдал гардаг. ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсээс өнгөрсөн онд нууцын хадгалалт, хамгаалалттай холбоотой шалгалт хийгээд 360 гаруй зөрчил илрүүлжээ. Тухайлбал, төрийн нууцыг байгууллагын нууц хэмээсэн, нууцад огт хамаарахгүй зүйлсийг нууц хэмээн жагсаасан байж. Мөн нууц баримтыг үрэгдүүлсэн тохиолдол ч гарсан. Түүний бодит жишээ нь Цэргийн төв архивын дарга асан, хурандаа Х.Зоригт. Тэрбээр архиваасаа улсын болон цэргийн нууцтай холбоотой чухал мэдээлэл бүхий номыг “хэрэггүй цаас” гэж дур мэдэн Хятадын үйлдвэрт хаягдал цаасан дунд оруулан аваачиж өгсөн байдаг. Уг материал “маш нууц” гэсэн дардас бүхий баримт байсан нь батлагдсан бөгөөд хурандаа Х.Зоригтын гэм буруу нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон ч түүнд холбогдох хэргийг 2009 онд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, хэрэгсэхгүй болгожээ.
Бригадын генерал Т.Дашдэлэгийн хэрэг нууцад хамаарна
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг БНАСАУ-ын зэвсэгт хүчинд байлдааны онгоцны хоёр мотор зарсан хэрэгт холбогдон 2013 оны нэгдүгээр сараас шалгуулж байгаа. Түүнд холбогдох хэрэг улсын нууцад хамаарах юм байна. Тодруулбал, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 24 дэх жагсаалтад “Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар, нөөц, нөхөн хангах тооцоо, техник, зэвсэглэл, материал маш нууцад хамаарахаар” заасан аж. Гэвч энэ хэрэг ямар нэгэн байдлаар задарчихаад байгаа юм. Хэдийгээр энэ хэрэг улсын нууцад хамаарах боловч “нууц” хэмээн сүржигнэдэг атлаа түүнийгээ амархан задалдаг манай улсад дорхноо олон нийтэд ил болов. ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа Т.Дашдэлэг албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биел үүлээгүйн улмаас улсад 1.5 сая долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа юм.
Уг хэрэгт “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн Т.Нацагдорж болон өөр нэг хүнийг сэжигтнээр тооцсон. Бригадын генерал Т.Дашдэлэг байлдааны онгоцны мотор нийл үүлнэ хэмээн гэрээ байгуулж, БНАСАУ-ын генералуу урвуулан ашиглаж, БНАСАУын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биел үүлээгүйн улмаас улсад 1.5 сая долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Уг хэрэгт “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров, иргэн Т.Нацагдорж болон өөр нэг хүнийг сэжигтнээр тооцсон. Бригадын генерал Т.Дашдэлэг байлдааны онгоцны мотор нийлүүлнэ хэмээн гэрээ байгуулж, БНАСАУ-ын генералуудаас хоёр тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний доллар хувьдаа авсан нь тогтоогдоод байгаа юм. Үүнд нь хэдэн жилийн өмнө ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан, “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров холбогдоод байгаа. Энэ хэрэгт холбогдсон бусад хүн гэрээ байгуулахад нь зуучилсан бололтой.
В.Нямхандыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов
ТЕГ-ын Сөр өх тагнуулын албаны ажилтан, дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд хэлэлцэж, цагаатгасан. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр В.Нямхандад эх орноосоо урвах болон Тагнуулын байгууллагын хууль, дүрмийг зөрчиж, гадаадын иргэдтэй уулзаж байсан гэсэн үндэслэлээр 17 жил хорих ял оноох саналыг прокурор гаргасан юм. Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд хандсан бөгөөд өчигдөр прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нь энэ сарын 22-ныг хүртэл гадаадад томилолттой байгаа учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Уг нь В.Нямхандад холбогдох хэргийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст багагүй хугацаанд шалгаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэж ТЕГ-ынхан ч, хэрэгт хяналт тавьсан прокурор нь ч хэлж буй юм.
Г.Бадамрагчаа нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон, найруулагч Г.Бадамрагчаад холбогдох хэрэгт өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр болсон. Зарим хэвлэлд Г.Бадамрагчаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан ч тэр нь ташаа гэдгийг албаны эх сурвалжууд хэллээ. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж, хэд хэдэн хүнийг цагдан хорьсон. Г.Бадамрагчаа нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг завдсан гэж сэжиглэн шалгасан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Г.Бадамрагчаагаас гадна Н.Цэнгэл зэрэг дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлэхээр болж, Нийслэлийн шүүхэд харьяалал тогтоолгохоор хүрг үүлсэн байна.