Баянгол дүүргийн XVI хорооны нутаг, Туулын 10 дугаар гудамжинд төрөөд удаагүй нярайн цогцос орхисон байсныг өнгөрсөн баасан гаригт олжээ. Цагдаагийнхан хүүхдийн цогцос олдсон газарт очиж үзлэг хийгээд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвд задлан шинжилгээ хийсэн байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр дөнгөж төрсөн, дөрвөн кг жинтэй, нярай хүүгийн ам, хамарт нь ариун цэврийн хэрэглэл, уутны хамт чихэж амийг нь бүрэлгэсэн байжээ.
Энэ нь санаатай, хүн амины хэргийн сэдэлтэй үйлдэл гэдгийг тогтоон, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй гэнэ. Хүү эрүүл чийрэг төрсөн, төрөөд 3-4 хонож байсан гэдгийг шүүх эмнэлгийн эмч нар мөн баталжээ.
Нярайг эцэг, эх нь хөнөөв үү, өөр ямар нэгэн сэдэл байв уу гэдгийг тогтоохоор ажиллаж буй ч одоогоор ямар нэг сэжүүр олдоогүй аж.