Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор автомашинаар ирж байсан манай улсын иргэн О их хэмжээний тариа хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байцаагч нар илрүүлжээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрлийг тодорхой шалгуур хангасан компаниудад олгодог бөгөөд хувь хүнд эм оруулж ирэх зөвшөөрөл өгдөггүй. Гэтэл иргэн О эрх бүхий байгууллагаас ямар ч зөвшөөрөл авалгүй, тодорхой хяналтын доор улсын хилээр нэвтрүүлэх шаардлагатай, 1.3 сая төгрөгөөр үнэлэгдэх “Гамавит” хэмээх шингэн тарилга 314 ширхгийг оруулж ирэхийг завджээ. Ингэхдээ тэрбээр цээж, бэлхүүс, хөл, гуяныхаа хэсэгт нуун скочоор ороосон байсан гэнэ.
Мөн ОХУ-аас Эрхүү-Улаанбаатарын чиглэлийн олон улсын галт тэргээр зорчиж явсан иргэн Б эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч гаалийн хяналттайгаар улсын хилээр нэвтрүүлэх ёстой “Предуктал”, “Триметазидин” гэх эм 168 хавтгайг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Түүний авч явсан эм 1.4 сая төгрөг өөр үнэлэгдэх юм байна. Эдгээр хэргийг гаалийн хөдөлгөөнт хяналтын байцаагч нар илрүүлж, улмаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлжээ.
Г.ЦОЛМОН