Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт байрлах “Наран плаза”-гийн дэргэдээс иргэн С таксинд суун гэртээ харих замдаа гар утсаа таксины жолоочид булаалгажээ. Жолооч машиныхаа хаалгыг түгжин “Нарны зам”-аар буулгалгүй авч давхисан байна. Хохирогч машинаас үсэрч буун зугтаад цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагад ханджээ. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийн унаж явсан гэх дугаар тодорхойгүй, мөнгөлөг саарал өнгийн машиныг эрэн сурвалжилсаар, Дархан-Уул аймгийн харьяат А гэгчийг сэжиглэн шалгаж байна. Тэрбээр хохирогч бүсгүйн гар утсыг худалдсаныг цагдаагийнхан олж, гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг нь мэдсээр байж авсан гэсэн үндэслэлээр ченжийг бас давхар шалгаж эхэлсэн гэнэ.