Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэргээр БНХАУ руу гарах гэж байсан машинд бугын 208 кг эвэр нуусан байсныг хилчид өнгөрсөн лхагва гаригт илрүүлжээ. ДГО 27-82 улсын дугаартай, хар өнгийн жийп машинтай зорчигчид дээрх эврийг авч явсан байна.
Хилээр гаргахыг хориглосон ан амьтны түүхий эд авч явсан тэднийг хилчид хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Тэдний авч явсан бугын эврийн нэлээд нь шинээрээ байсан аж. “Ийм хэмжээний эврийг дор хаяж 50 буга агнаж байж авах боломжтой” хэмээн хууль хяналтын байгууллагын нэгэн ажилтан өгүүлэв.
Д.ДАГВА