Дөрвөн жилийн өмнө Дорноговь аймгийн Улаан-Уулын хилийн отрядад аймшигт хэрэг гарсныг одоо хүмүүс мартсан биз ээ. Хилийн цэрэгт бугшсан идээ бээрийг хага ярсан энэ хэргийн улмаас тангараг өргөсөн гурван сайхан хилчин залуу амь үрэгдэж, зургаан цэрэг, харуулын даргынхаа хамт барьцаалагдан, амь нас нь бууны гохон дор дэнжигнэж байсан. Тухайн үедээ энэ хэрэг нийгмийг цочроож, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн цэргүүдийг буун дуу гаргалгүй баривчиллаа хэмээн цагдаагийнхны суу алдрыг магтан дуулж байлаа. Гэтэл үнэндээ буун дуу гаргалгүй энэ биеэрээ гардан гүйцэтгэж, гавьяа байгуулсан эрхмийн тухай хэн ч дурдалгүй өнгөрсөн. Тэр бол тухайн үедээ хилийн тагнуулын албанд ажиллаж байсан дэд хурандаа Б.Одонпүрэв байв.
Эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө тангараг өргөсөн энэ залуу тухайн үед хэвлэлийн од болоогүй. Тагнуулын хуулиа чанд баримталж, амь нас, амьдралаараа дэнчин тавьж гүйцэтгэсэн энэ ажиллагааныхаа талаар ам ч нээгээгүй. Тиймдээ ч гавьяа шагнал хүртэх нь байтугай дарга нарынхаа шахалт, дарамтаар ажилг үйчүүдийн эгнээнд орчихоод яваа талаар сонсов. Улаан-Уулын отрядад гарсан хэргийн талаар дахин сөхөх болсон нь Б.Одонпүрэв гэх 40 ч хүрээгүй, ид насандаа гялалзаж яваа эгэл баатар, тагнуулын энэ дэд хурандаатай холбоотой. Эх орондоо өргөсөн тангараг, цэргийн тушаалд энэ амьдралаа зориулан, хоёргүй сэтгэлээр зүтгэснийх нь төлөө Төр тагнуулын ажилтнаа гудамжинд гаргасныг сонсоод чихэндээ ч итгээгүй. Гэтэл хэрэг гарснаас хэдхэн сарын дараа ажлаас нь халжээ. Үүнийг дор өгүүлэх тул одоо 2009 оны намар Дорноговь аймгийн УлаанУулын хилийн отрядын VII заставт гарсан аймшигт хэргийг хэрхэн илрүүлсэн талаарх бодит мэдээллийг тухайн үед хэргийн газар дээр байсан хүний ярьснаар элдэв хачир, сүржигнэлгүйгээр хүргэе.
Өгөөмөр толгойн халуухан болсон хэлэлцээрийг хэн хийв
Улаан-Уулын отрядын VII заставын дөрвөн цэрэг 2009 оны арваннэгдүгээр сарын 22- 23-нд шилжих шөнө харуулын үүрэг гүйцэтгэж байгаад үгсэн тохиролцож, харуулын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгалангийн амийг хөнөөгөөд буу зэвсгээ агсан шөнийн 02.00 цагийн үед застав дээрээ иржээ. Ирүүтээ заставын орлогч дарга, ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарыг тодорхой шалтгаангүйгээр буудаж, дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулаад, заставт байсан бүх хүнийг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хорьж, заставын холбоог эвдэн, бүх буу зэвсгийг нь фургон машинд ачаад, барьцаалсан нэг цэргээр машинаа бариулан хөдөлжээ. Нэг ахлагч, зургаан цэргийг барьцаалан авч явсан тул хилчдийн ар гэрийн нэг хүн нууж авч үлдсэн гар утсаараа отряд руугаа холбоо барьж, болсон хэрэг явдлыг мэдээлснээр шуурхай баг нэн даруй ажиллаж эхэлсэн гэдэг. Хэргийн үеэр дэслэгч Ц.Сод-Эрдэнэ шархадсан ч амжиж зугтан, шөнөжин гүйсээр отряддаа очиход эрлийн шуурхай баг хэдийнэ ажилдаа орсон байв.
Аймгийн Цагдаагийн хэлтэс, Зүүнбаянгийн цэргийн анги болон тагнуулынхан багтсан өрг өн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн шөнөжингөө мөр мөшгөн, хэрэгтнүүдийн араас мөр алдалгүй давхижээ. Идсэн чихрийн цаас, бэлэн гоймонгийн савнуудаа замын хажуугаар хаясан байсан тул хэрэгтнүүдийг олоход хэцүү байсангүй. Аймгийн төвөөс урагшхан Гүймэр уул гэдэг газрын орчимд машиных нь дугуй хагарсан байдалтай мөр олдсоноор тэд холгүй буудалласан нь нэгэнт тодорхой болов. Яг хаана байж болох вэ? Өргөн сумын орчимд айлд байна гэсэн мэдээлэл ирэв. Бүсэллээ. Гэвч буун дуу гаргалгүй, нэг ч хүний хохиролгүй барихын тулд хэлэлцээр хийх шаардлагатай. Үүнийг хэн хийх вэ. Цагдаагийн офицер байх уу, тагнуулынх уу. Хэн нь илүү сайн ойлголцож чадах вэ.
Тагнуулын дэд хурандаа Б.Одонпүрэвт тушаал өглөө. Тэрбээр хэрэг гарсан УлаанУулын отрядын орлогч дарга тул барьцаалсан, барьцаалагдсан цэргүүд бүгд танина. Бас Үндэсний тагнуулын академи, Москвагийн хилийн академийг төгссөн, арга туршлага, биеэ хамгаалах чадварын хувьд илүү. Тиймээс хамгийн хүнд бас хариуцлагатай үүргийг тэр хүлээв. Араас нь цагдаагийн ажилтан Чулуунс үрэн, Чинбат хоёр байдал эвг үйтсэн тохиолдолд буудах тушаалтайгаар дагажээ. Хоргын тогоо шиг орой нь хумбагар Өгөөмөр толгой тийш өмднөөс өөр юу ч үгүй Б.Одонпүрэв цээж нүцгэлээд түрүүнд нь алхлаа. Амь өрссөн ийм үед ганц алхам ч кмийн дайтай урт санагдана. Метр гаруйн зайнд очлоо. Ярилцлаа. Эвгүйхэн хөдөлбөл гох дарахад бэлэн тул үг, үйлдэл бүр нь зөвхөн өөрийнх нь төдийгүй тэнд байгаа олон сайхан аавын хүүгийн амь насны үнэтэй байв. 20 ч хүрээгүй, дүү шиг нь, хүү шиг нь залуустай эвээр ярьж, ээжээр нь эвлэрүүлэн байж тайвшруулан, номхруулж чадлаа. Толгойлогч залуугаас бусад нь Одонпүрэвт итгэсэн тул үг дуугүй бууж өгч. Харин Тулгатай халз тулсан Б.Одонпүрэв нүцгэн гараараа тусгай мэх хийн буулгаж авчээ. Ямар ч буун дуу гарсангүй. Тэр үед хэлэлцээр бүтэлгүйтсэн бол буудалцахаас цаагуур аймшигтай зүйл болох байлаа. Цагдаагийн нэр бүхий дарга нь машиныхаа араас цухуйж ч чадахгүй булталзаж байсан гэхээр тэнд ямар халуун ажиллагаа өрнөж байсан нь тодорхой биз ээ. Харин дараа нь тэд баатар болцгоож, галын шугамны бай болж байсан Б.Одонпүрэв баярын бичиг ч үгүй үлджээ.
Хилийн тагнуулын даргад тагнуулчаа халах ямар шалтгаан байв
Хэвлэлийн шар хуудсыг сөхлөө. Цагдаагийнхан л зэвсэглэсэн онц хүнд гэмт хэрэгтн үүдийг аймшигүй баатарлагаар баривчиллаа гэсэн мэдээлл үүд дүүрэн байх юм. Гэтэл нууц гэх нэрийн дор гавьяа нь хүртэл нууц хэвээр үлддэг энэ эгэл баатрын талаар ганц ч үсэг харагдсангүй. Хилийн тагнуулын алба ХЦУГ-ын харьяанд байдаг. Харамсалтай нь тухайн үеийн ХЦУГ-ын дарга асан, хошууч генерал А.Баатарцогт тэргүүтэй дарга нар нь хил дээр гарсан аймшигт хэргийн хариуцлагаас сэмхэн, цэвэрхэн сугарч үлдэхийн тулд хилийн тагнуулынхаа энэ офицерийн алдар гавьяаг ч мөн нам дарсан бололтой.
Б.Одонпүрэвийг яагаад шагнааг үйг асууж сураглалаа. Гэтэл тухайн үед Засгийн газрын Терроризмтэй тэмцэх зөвлөлөөс Б.Одонпүрэвийг шагналд тодорхойлох хүсэлт тавьж байжээ. Гэтэл ХЦУГ-ын тухайн үеийн дарга нар “Юун тэрийг шагналд тодорхойлох. Өөрсдөө яая гэж байхад” гэсэн зүйл яриад өнгөрчээ. Улаан-Уулын отрядын VII заставт гарсан энэ хэргээс болоод тэр үеийн ХЦУГ-ын дарга, хошууч генерал А.Баатарцогтод хариуцлага тооцсон билээ.
Хэрэг гарснаас хэдхэн сарын дараа 2010 оны нэгдүгээр сард Б.Одонпүрэвийг төв руу шилжүүлэх тушаал ирэв. Гавьяаг нь үнэлэн, тушаал дэвшүүлээд төв рүү татлаа даа гэсэн баяр хөөрөөр хамт олон нь үдэв. Гэтэл “өргөдлөө өг” гэсэн тушаалаар угтжээ. “Төрд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан. Алдаа дутагдал гаргаагүй тул өргөдлөө өгөхгүй” гэдгээ ч хэлж. Харин удалгүй тухайн үеийн Хилийн тагнуулын газрын дарга асан, хурандаа Г.Цогмандал, боловсон хүчин Цэдэн нарын тушаалаар, захиргааны санаачилгаар ажлаас нь халжээ. Түүнд хэлэх үг ч олдоогүй байх. Сүүлд хамт олных нь ярьснаар, хэрэг гарсны дараахан, хэвлэлээр ид шуугиж байх үед “Зууны мэдээ” сонин дээр Б.Одонпүрэвийн нэрээр нэгэн ярилцлага гарсан аж. Улаанбаатарт ирж ярилцлага өгөх нь байтугай Улаан-Уулын отрядад уулын мухарт албаа хааж байсан түүний өмнөөс хэн нэг албан тушаалтан нь ярилцлага өгчихсөн юм байж. Тэгээд л энэ ярилцлага түүнийг халах шалтгийн нэг болсон байх гэж зарим хүн хэлсэн. Хэвлэл хүчтэй, үзэгний үзүүрээр хүний амьдралыг алж ч болно, аварч ч болно гэдэг. Энэ үгийн үнэнийг Б.Одонпүрэв ийнхүү амьдралаараа мэдэрчээ. Тэр үед түүнээс яриа авсан гэх “Зууны мэдээ” сонины сэтгүүлч үүнийг уншиж магадгүй. Тэгвэл ярилцлага өгсөн тэр хүн хэн байсныг нь хэлээд өгөөсэй.
ХЦУГ-т шударга генералууд бий. Тэдний зарим нь шударга бус шийдвэрийг эсэрг үүцэн Б.Одонпүрэвийг хамгаалахыг оролджээ. Гэвч “Албан тушаал дээрээ үлдэхийн тулд чамаар туг тахилаа даа. Яах ч арга алга” хэмээн хэлж байжээ. Ингэж үзэх ч шалтгаан бас байсан бололтой. Учир нь Улаан-Уулын отрядын VII заставт хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө ХЦУГаас Хилийн тагнуулын дарга, Г.Цогмандалаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтаар очжээ. Ан хийж, амарч байгаад явсан талаар тухайн үед тэнд алба хаасан хүмүүс ярьдаг юм билээ. Шууд удирдах дарга нар нь хаа холоос зорьж ирсэн юм чинь цэргүүдийнхээ сэтгэл санаа, ахуй нөхцөлийг шалгасан баймаар юм. Гэтэл тэднийг буцсанаас долоо хоногийн дараа тэр аймшигт хэрэг гарсан юм. Үүнийг зөвхөн тэнд алба хааж байсан цэргүүд л мэдэж байсан. Мөн тухайн үед тэнд үүргээ гүйцэтгэж байсан Б.Одонпүрэв ажил үүргийнхээ дагуу тэдний юу “шалгасныг” дээд газартаа тайлагнасан байх. Тиймдээ ч Хилийн тагнуулын дарга асан Г.Цогмандал Улаан-Уултай холбоотой бүхнийг үгүй хийхийн тулд Б.Одонпүрэвийг золигт гаргасан гэсэн яриа, таамаг ч байх юм.
Ямартай ч ийм нэгэн тодорхойгүй шалтгаанаар, хэн нэг хүний хувийн үзэмжээр “хэлмэгдсэн” Б.Одонпүрэв гэх энэ сайхан залуу хаана явна. Гурав дахь хавартаа гудамжинд явж байгаа түүнд найз нөхөд нь хувийн байгууллагад хамгаалагчаар ажиллах саналыг олон удаа тавьж байжээ. Гэвч тэр бол хилчин хүн. Тэр тусмаа хилийн тагнуулынхаа албанд хамаг сайхан залуу халуун насаа үдэж, Монголдоо төдийгүй ОХУ-д бүх шатны сургууль, академийг нь төгссөн болохоор тэр өнөөдрийг хүртэл төрд өргөсөн тангарагтаа үнэнч хэвээр үлджээ. Монголын төр хүнээр дутахгүй байж мэднэ. Гэхдээ амь, амьдралаараа өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо дархан хилийг амар тайван байлгахын төлөө сэтгэл зүрх нь цэнэглэгдэж яваа ийм сайхан залуучуудаар эх орон маань хэзээ нэг цагт дутах вий дээ.