Дайны эрсдэлийн даатгал нэрээр их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод буй 10 хүнд холбогдох хэр гийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Про курорын газарт шилжүүлжээ. Дээрх хэрэгт холбогдсон МИАТ компанийн захирал асан Ц.Ор хоны өмг өөлөгч Ц.Монгол өчигдөр хий сэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар мэдээлэв. Тэрбээр “Ц.Орхон надтай уулзаж, эрх зүйн туслалцаа хүсэхдээ энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ тодорхой тайлбарласнаар би түүнийг өмгөөлөх болсон. Миний үйлчлүүлэгчийг Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг ашигласан, мөнгө угаасан гэх хэргийн гол зохион байгуулагч мэтээр төрийн зарим өндөр албан тушаалтан ярьж, хэвлэлээр цацаж байгаа. Шүүхийн шийт гэх тогтоол гартал хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох хуулийн заалтыг зөрчин, Ц.Орхоны нэр төрд халдаж, “Ард түмний татварын мөнгийг завшигч” гэсэн ойлголт өгч байгаа нь харамсалтай. Энэ мэдээллийн уршгаар Хөвсгөл аймгийн Ханх суманд амьдарч байсан 56 настай ах нь цочирдон нас барсны хариуцлагыг хэн хүлээх вэ. Миний үйлч лүүлэгч Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа нар мэдүүлгээсээ буцаагүй, анхны мэдүүлгээ тогтвортой өгч байхад Хууль зүйн сайд мөн л “МИАТ-ын хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс хоорондоо утсаар ярьж, мэдүүлгээсээ буцсан” хэмээн санаатай худал хэлсэн.Сайдад худлаа мэдээлэл бэлтгэж өгсөн хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд хоорондоо утсаар яриагүй гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан нотолж байгаа” гэсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Та сая, Ц.Орхоны талаар хэвлэлээр мэдээлэл гарснаас болж, ах нь цус харваж нас барсан гэж ярилаа. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-2013 оны нэгдүгээр сарын 24-ний үдэш зурагтаар Хууль зүйн сайдын ярьсан зүйлээс болж, Ц.Орхоны ахын амь насанд халгаатай зүйл болсон гэж үзэхээр байна. Түүний төрсөн ах нас барсан, сайдын мэдээллийн цаг хугацаа хоорондоо таараад байгаа юм. Төрийн сайдад ихэнх хүн итгэж, ярьсан зүйлийг нь үнэн гэж хүлээж авдаг шүү дээ.
-Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмааг ямар үндэслэлээр шалгасан юм бол?
-Уг нь би энд өөрийн үйлчлүүлэгчийн талаар л мэдээлэл хийхээр ирсэн. Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаагийн хувьд 2002 онд нээлгээд огт ашиглаагүй орхисон дансны асуудлыг шалгасан. Тэр эмэгтэй сүүлийн арав гаруй жилийн турш “Ачтан” эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж буй жирийн эмч.
-Эхнэрийг минь батлан даалтад гаргавал МИАТ-ын хэрэгт холбоотой 20 хүнийг нэрлэнэ гэж Ц.Орхон хэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Бас хэргийн холбогдогчид хоорондоо утсаар яриагүй гэж Та хэлж байна. Үнэхээр 20 хүнийг нэрлэх гэж байсан юм уу?
-Мөрдөн байцаалтын явцад тэд нэг ч удаа мэдүүлгээ өөрчлөөгүй, тогтвортой мэдүүлж байгаа гэж би хэлсэн шүү дээ. 20 хүнийг нэрлэе, эхнэрийг минь сулла гэж хэлсэн нь ч худлаа гэдгийг хэлье. Тийм зүйл огт яриагүй. Ү.Цэцэгмааг саяхан батлан даалтад гаргасан.
-Таны үйлчлүүлэгч Ц.Орхон гэм буруугүй гэж Та хэлэх гээд байна уу?
-Ц.Орхон энэ хэргийг хийгээгүй, Дайны эрсдэлийн даатгал нэрээр бусад компанитай гэрээ байгуулаагүй, санаачлаагүй хүн. Түүнийг 2010 оны тавдугаар сарын 27-нд ажил авахад нь МИАТын нислэгүүд зогссон, ажил хаялт болсон, онгоц гэмтсэн, жуулчдыг тээвэрлэх онгоцгүй байсан. Тэрбээр энэ бүх асуудлыг шийдвэрлэж, хоёр ч онгоц зах зээлийн үнэлгээнээс 5-6 сая ам.доллараар хямдаар олж гэрээ байгуулсан. Ажил авахад байсан 6-8 сая ам.долларын богино хугацааны зээлийг төлж барагдуулсан. Орлогыг жил бүр 20 орчим тэрбум төгрөгөөр өсгөсөн гээд түүний хийсэн ажил их. Урьд нь 160 хүний суудалтай онгоцыг 347 мянган ам.доллараар түрээсэлж байсан. Түүнээс хүчин чадлаар илүү, 260 хүний суудалтай хоёр онгоцыг 297 мянган ам.доллараар түрээслэх гэрээ байгуулж байсан. БНХАУ-аас баталгаагүй таван онгоц авч, орон нутгийн нислэгт ашиглах гэж байсан наймааг зогсоосон. 2012 оны гуравдугаар улиралд МИАТ-ыг дөрвөн тэрбумын ашигтай ажиллуулж хүлээлгэн өгсөн байдаг. Харин Дайны эрсдэлийн даатгалын төлб өрийн тухайд Ц.Орхон МИАТ-ын захирлаар томилогдсоны дараа урьд нь мөрдөж байсан бүх гэрээ хэлэлцээрийг Ажлын хэсэг томилон шалгуулсан. Уг гэрээнд заасан нөхцөлийн дагуу гурван сарын өмнө мэдэгдэл өгч хариу ирэхгүй болохоор нь шууд цуцалж, МИАТ ХК-д дөрвөн тэрбум гаруй төгрөгийг үлдээж, далд гэмт хэргийг таслан зогсоож, гэрээг сунгах гэсэн саналыг хүлээн аваагүй. Улмаар тус компанид өмнө нь мөрдөж байсан Дайны эрсдэлийн даатгалын гэрээ, уг гэрээг аудит, ТӨХ -ноос олон жил дараалан зөв гэж үзэж ирсэн, хуулийн зөвлөх нь хянасан, төлбөрийн даалгаврыг хариуцсан нягтлан бодогч баримтыг шалгасны үндсэн дээр бичиж, ерөнхий ня-богоор хянуулж, санхүүгийн хэлтсийн дарга хянаад, зөвшөөрөөд оруулж ирэхэд гарын үсэг зурсан ба үнийн дүн их байгааг анхаарч холбогдох хүмүүст үүрэг өгсөн, улмаар гэрээг цуцлах талаар шат дараалсан арга хэмжээ авч, гэрээнд заасан нөхцөлийг баримтлан гэрээг цуцалсан учраас гэрээ хүчинтэй байх үед шилжүүлэг хийсэн түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй тул Ц.Орхонд холбогдох хэргийг хараат бус хуулийн байгууллага маань хэрэгсэхгүй болгож, буруу мэдээлэл хийсэн сайд, дарга нар байдлыг үнэн зөвөөр ойлгож, байр сууриа өөрчилнө гэж итгэн энэ хэвлэлийн хурлыг хийлгэлээ
. -Ц.Орхон гэм буруугүй юм бол яагаад батлан даалтад гаргах хүсэлтийг чинь прокурор, мөрдөн байцаах байгууллага хүлээж авахгүй байгаа юм бэ?
-Ц.Орхоны биеийн байдал хэвийн байгаа. Хорихын ажилтнуудын харилцаа ч сайн. Тэрбээр эрүүл мэндийн байдлаас болж батлан даалтад гарах хүсэлт тавиагүй. Харин хэргийг үнэн зөв шуурхай шалган тогтоож, батлан даалтад гаргахыг би хүсэж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, МИАТ-ыг хувьдаа авах сонирхолтой улстөрчдөд саад болж болзошгүй учраас Ц.Орхоныг батлан даалтад гаргалгүй шалгаж байна. Тэрбээр нам бус, МИАТ-ыг улс төрөөс ангид байлгахыг хүссэн, Нисэхийн сургууль төгсөөд мэргэжлээрээ хорин жил ажиллаж буй хүн. Компанийнхаа эрх ашгаас урвах хүн биш.