ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих 457 дугаар ангиас гурван хоригдол өнгөрсөн сарын 18-нд оргосон. Үүнтэй холбоотойгоор Ажлын хэсэг гарч хоригдлуудыг эрэн сурвалжилсаар, энэ сарын 1-нд ялтан Х.Мягмаржавыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас, 6-нд А.Отгонбаярыг аймгийн ойролцоох Ямаат улаан уулын орчмоос баривчилсан юм.
Харин хоригдол Ц.Батбаярыг барьж чадаагүй байсан бөгөөд иргэний өгсөн мэдээллийн дагуу уржигдар 14.00 цагийн орчимд цагдаагийн ажилтнууд аймгаас 30 орчим км-ын зайд байдаг Буянт сумын Тавын газар хэмээх газарт байхад нь баривчилжээ. Үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг хоёр сая төгрөгөөр урамшуулсан аж. “Хоригдлуудад ямар хариуцлага хүлээлгэхийг шүүх шийдвэр лэнэ. Оргож явахдаа хэрэг хийсэн эсэхийг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа” хэмээн хорих 457 дугаар ангийн дарга Б.Тамир ярилаа.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ