Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар академич, МУИСийн багш С.Нарангэрэлтэй ярилцав.
-Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байна. Энэ төслийн талаар таны байр суурь ямар байгаа вэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх, Төрийн албаны тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Хилийн тухай, Тагнуулын байгууллагын тухай, Гүйцэтгэх аж лын тухай, Шүүхийн шийдвэр гүй цэтгэлийн тухай, Гамшгийн тухай, Гаалийн тухай, Татварын тухай, Төрийн тусгай хам гаалалтын тухай зэрэг хуульд заасан мөрдөн байцаагч, хэрэг бүрт гэгч, тагнуулч, хамгаалагч, шийдвэр гүйцэтгэгч, хилчин, гааль, тат вар, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, бүртгэлийн ажилтан, аврагч, гал сөнөөгч, хорих байгууллагын ажил тан гээд өөр чиг үүрэг гүйцэтгэдэг төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг нэг дээвэр дор нэгтгэх гэсэн санаархал л байна. Асуудалд ингэж шинжлэх ухааны үндэслэлгүй хандаж болохгүй.
-Яагаад нэгтгэж болохгүй гэж?
-Эрх зүйн байдал бол тодорхой субъектын хуулиар тогтоосон эрх, үүргийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл, тодорхой албан хаагчаас хүлээх үүрэг хариуцлага болон эдлэх эрхийн тухай асуудал гэсэн үг. Төсөл боловсруулагчид өмнө дурдсан албан хаагчдыг “хууль сахиулагч” гэсэн нэр томъёоны дор нэгтгэхийг оролджээ. Тийм учраас төсөлд “Гэмт хэргийг мөрдөх, зөрчлийг шалгах, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй цагдаа, мөрдөх, маршал, шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, иргэний харьяалал, шилжих хөдөлгөөн, онцгой байдлын албаны албан хаагчийг хууль сахиулагч гэнэ” гэж бичжээ. Эрээвэр хураавар чиг үүргийг нэгэн үгэнд шинж лэх ухааны үндэслэлгүйгээр хамаа гүй нэгтгэж яавч болохгүй.
-Эдгээр албан хаагч бүгдээрээ хууль сахиулагч биш юм уу?
-Аливаа хууль нэр томъёо, үг, холбоос үг, цэг, таслалаас бүтдэг. Нэр томъёо бүр гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлдэг. Тийм учраас “Хууль сахиулагч” хэмээх нэр томъёоны нарийн учир утгыг гүн гүнзгий танин мэдэх шаардлагатай. Юуны өмнө энэ томъёо америк учир утгатай. Англи хэлэнд “law enforcement officer” хэмээн хэвшсэнийг англи хэлтэн улсуудын хуульчид төдийгүй жирийн иргэд хүртэл өдөр тутам хардаг “Black’s law dictionary”(Эрх зүйн толь бичиг)-ээс мэдэж болно. Энэ нь 1891 онд зохиож, 120 гаруй жил болсон, нийтээр хүлээн зөвшөөрсөн, их нэртэй толь бичиг.
-Тэгвэл энэ үгийг Америкаас хуул барласан гэх гээд байна уу?
-Америк учир утгатай эл нэр томъёо олон улсын эрх зүйн ухагдахуун болон хувирчээ. Хууль сахиулагчийн үндсэн чиг үүрэг бол дэг журмыг хангуулах явдал. НҮБын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 1979 онд Хууль сахиулагчийн зан үйлийн кодекс бат лагдсан. Түүгээр хууль сахиулагчид цагдаагийн бүрэн эрх эдэлдэг, ялангуяа бусдыг баривчлах, хорьж саатуулах эрх бүхий томилогддог болон сонгогддог бүх албан тушаалтныг хамааруулахаар заасан. Энд бусдыг баривчлах, хорьж саатуулах эрх бүхий гэсэн шалгуурыг онцолж байгааг зориуд цохон тэмдэглэе. Манай улс НҮБ-ын гишүүний хувьд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг дагаж мөрдөх ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуульдаа “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл төслөөр бол хууль сахиулагч гэдэгт НҮБ-ын Ерөнхий Ассамб лейн тогтоолд заасан шалгуурыг хангаагүй хаа хамаагүй албан хаагчийг хамааруулжээ. Энэ нь бөөн будлиан тарьж, хууль сахиулагчийг хууль сахиулагч биш болгоно.
-Та сая хуулийн төсөлд хууль сахиулагч гэдэгт хаа хамаагүй албан хаагчийг хамааруулсан байна гэлээ. Чухам ямар албан хаагч вэ?
-Мөрдөгч ба гал сөнөөгч, аврагчид нэг төрлийн чиг үүрэг гүйцэтгэдэг бил үү? Гал сөнөөгч, аврагч баривчлах, хорьж саатуулах эрхгүй. Мөрдөгч бол гэмт хэргийн ха луун мөрөөр мөшгөж, түүний нот лох баримтыг эрэн хайж, олж авч, бэхж үүлдэг хуульч мэргэжилтэн. Тэгвэл гал сөнөөгч, аврагчид өөрөөр хэлбэл, онцгой байдлын албаны албан хааг чид гал түймэр, хүчтэй цасан ба шороон шуурга, зуд, үер, хүн ба мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин зэргийн голомтод мэргэжлийн өндөр түвшинд амь бие хайргүй авран хамгаалах ажил гүйцэтгэдэг. Тэдний үндсэн үүрэг нь гамшгийн аюулаас аврах, хор уршгийг зайлуулахад ямагт бэлэн байх, гамшиг тулгарсан нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвартай, зоримог ажиллах. Энд хууль сахиулах ямар нэгэн үүрэг байхгүй байгаа биз дээ. Өөр зарим албан хаагчдын тухайд ч иймэрхүү зүйл нэлээд байна.
-Өөр ямар албан хаагч гэж?
-Төсөлд иргэний харьяаллын албаны албан хаагчдыг хууль сахиулагчид гэж үзсэн байх юм. Иргэний харьяаллын алба гэж чухам юуг хэлээд байгаа нь тодорхой бус. Бодвол гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба юм болов уу. Энэ алба цагдаагийн алба биш ээ. Тус албаны үндсэн чиг үүрэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух, визийн журамтай холбогдсон асуудлыг зохицуулах. Тус албаны албан хаагч хүн баривчлах, хорьж саатуулах эрхгүй. Төсөлд шилжих хөдөлгөөний албаны албан хаагчид гэсэн үл таагдах оньсого шиг томъёолол байх юм. Хил хамгаалах албаны үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах явдал шүү дээ. Чухам ингэж манай улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан. Хил хамгаалах алба нэгэн төрлийн цэрэг шүү дээ. Гэтэл одоо хилчдийг цагдаа болгох гээд байгаа юм уу? Энэ ер нь юу болж байна вэ? Үндсэн хуульд заасан Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны чиг үүргээр хамаагүй оролдож болохгүй байх аа. Их ноцтой сөрөг үр дагавар авчрах болно шүү.
-Ямар ноцтой сөрөг үр дагавар гэж?
-Зүйрлүүлбэл гал, ус хоёрыг нийлүүлэх гэсэн оролдлоготой утга нэг. Өөр өөр чиг үүрэг бүхий албан хаагчдыг зохиомлоор нэг нэрийн дор хүчээр нэгтгэснээс тэдний хүлээх өвөрмөц онцлог үүргийг улам бүр тодорхой бус, хэт ерөнхий болгожээ. Энэ нь эцсийн дүндээ хариуцлагыг сулруулна. Бас түүний зэрэгцээ тэдний өнөөгийн нийгмийн баталгааг нь дордуулжээ.
-Төсөлд алба хаагчдын хүлээх үүргийг хэт ерөнхий болгожээ гэлээ. Та үүнийгээ тодруулахгүй юу?
-Үйл ажиллагааны өвөрмөц онц лог байдлыг нь харгалзан, хүлээх үүргийг нь нарийвчлан хуульчлах ёстой. Гэтэл төсөлд хууль сахиулах үүр гээ биелүү лэх явцдаа хууль тогтоомжийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэн, хүнлэг харьцах, албан үүр гээ гүйцэтгэхдээ захирах, захирагдах ёсыг баримтлах, шаардлагатай мэд лэг, мэргэшлийн түвшингээ тогтмол ахиулах гэх зэрэг хэний ч мэдээжийн хэт ерөнхий зүйлийг тоочсон байх юм. Ингэх нь ажил хэрэгт нэг их ач тусаа өгөхгүй шүү дээ.
-Нийгмийн баталгааг дордуулс ныг нь юугаар тайлбарлах юм бэ?
-Нэлээд олон жишээ дурдаж болно. Тухайлбал, аврах ажиллагаанд оролц дог гал сөнөөгч, аврагчдын алба хаасан хугацааг нь тогтооход ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох, жил бүр ажлын 20 өдрийн ээлжийн амралт эдлэх, алба хаасан таван жил тутамд гурван өдрийн нэмэгдэл амралт эдлэх, гамшгийн голомтод ажилласан тохиолдолд эмнэлгийн үзлэгт хамрагдаж, шаардлагатай бол нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, үйлд вэрлэлийн осол, мэргэжлээс шалт гаалсан өвчний даатгалд даат гуулж, зардлыг төр хариуцах зэрэг хөнгөлөл тийг хасахаар төсөлд тусгажээ. Хорих байгууллагын албан хаагчид үндсэн цалин, цолны мөнгөнөөс гадна хоригдолтой ажилласны, төрийн алба хаасан хугацааны, онцгой нөхцөлийн болон тусгай албаны, зэрэг дэвийн зэрэг нэмэгдэл авч байсныг зогсоох санаа төсөлд байна. Уг нь ингэж дордуулах бус харин амь нас, эрүүл мэндэд нь эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчдынхаа нийгмийн баталгааг улам дээрдүүлэх ёстой шүү дээ.
-Чухам яаж дээрдүүлэх гэж?
-Манай улс Үндсэн хуулийнхаа 46 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно” гэж заасан. Энэ заалтад дордуулна гэсэн санаа байхгүй. Ядахдаа жинхэнэ хууль сахиулагчдыг толгой хоргодох орон байраар хангах, орон сууцны нөхцөлийг нь дээшлүүлэх баталгааг хуульд оруулж болно шүү дээ. Орон сууц барих хүүгүй зээл олгож болно. Гэр бүлтэйгээ амьдарч байгаа нөхцөлд орон сууцны хөлсийг нь хямдруулж болно. Утсаар ярих зардал олгоход болохгүй гэх газаргүй. Сургуулийн өмнөх насны хүүхдийг нь эн тэргүүнд ясли, цэцэрлэгээр хангах, ерөнхий бо ловсролын сургуулийн дотуур байраар хүүхдийг нь хангах, дотуур байрны хөлсийг 50 хувиар хямдруулах гээд нийгмийн баталгааг нь улам дээрдүүлэх гэх мэт.
-Төсөлд хууль сахиулагчдын дотор маршалын алба гэсэн байх юм. Мэдэхгүй хүмүүс бол цэргийн цолтой андуурмаар?
-Эл нэр томъёонд үнэхээр цэргийн дээд цол гэсэн утга бий. Тэгэхдээ төсөлд энэ утгаар оруулаагүй. АНУ-д холбооны шүүхийн бүх тушаал, захирамжийг биелүү лэх, тэрчлэн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үндсэн чиг үүрэг бүхий шүүхийн гүйцэтгэгч, түшмэлийг хэлдэг. Бас АНУ-д цагдаагийн хэсгийн даргыг ингэж нэрлэдэг.
-Хууль сахиулах их сургууль гэж буй болчихлоо. Энэ сургууль хууль зүйн сургуулиас ялгаатай юу?
-Харин тийм. Цагдаагийн академийг ингээд нэрлэчихлээ. Төсөлд “Хууль сахиулагчийн мэргэжлийн боловсрол” гэж заасан байна лээ. Тэгээд мэр гэжлийг нь “хууль сахиулагч” гэж бичих гэж байгаа юм болов уу даа. Сургалтын хөтөлбөр нь ямар байх юм бол, бүү мэд. Төсөлд энэ сургууль “Хууль сахиулах байгууллагын захиалгаар хууль сахиулагчийн мэргэжил олгох”-оор заа жээ. Хэрэв захиалга ирэхгүй бол яах вэ? Ер нь өмнөхтэй нь харь цуулахад элсэлт ч эрс багасна. Яагаад гэвэл дурдсан байгууллагад ажиллагсад 40-50 насандаа тэтгэвэрт гарна. Цаашдаа “Хууль сахиулагч”- ийн боловсрол, мэргэжлээр талхаа олж чадахгүйд хүрнэ. Тэтгэвэрт гараад өмгөөлөгч, нотариатч, хуулийн зөвлөх зэрэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Эрдэмтэд, багш нар ч тогтвор суурьшилтай ажил лаад байхгүй байх. Адаг сүүлдээ дампуурна. Төсөлд “Хууль сахиулах мэргэжил” гэж бичсэн байна лээ. Эрх зүйн боловсрол гэж байхаас биш хууль зүйн шинжлэх ухаанд хууль сахиулагчийн боловсрол гэж байхгүй. Дагестаны агуу их яруу найрагч Расул Гамзатовын “Болжморыг болжмор гэе. Бүргэдийг бүргэд гэе” гэсэн мөрүүдийг би санагалзах их дуртай. Хууль бол хэн нэгэн эрх баригчдын дур зоргын авирлалаас гардаггүй. Энэ нь хүний амьдралын жам ёсны зүй тогтлоос урган гардаг. Тийм учраас хууль сахиулагчийг гал сөнөөгч, аврагч, бүртгэлийн ажилтантай адилтгахаа болиоч ээ.
Г.РАВЖАА