Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурлаар уржигдар хэлэлцлээ. Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд өглөө 09.30 цагт эхэлсэн хурал 22.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, шүүгдэгчдэд анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж өөрчиллөө.
Баянгол дүүргийн шүүхээс АМГ-ын дарга асан Д.Батхуяг албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ҮАБЗ-өөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олгохыг хязгаарлах шийдвэрийг зөрчиж, 108 лиценз хууль бусаар олгосон, “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн хугацаа дуусаж, АМГ-ынхан цуцлах дүгнэлт гаргаад байхад дөрвийнх нь эрхийг сэргээж, 5261 дугаартай нэг тусгай зөвшөөрлийг авлигад авахдаа Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Л.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, “Зэлмэ” компанийн захирал Н.Жаргалсайханы нэр дээр шилжүүлсэн нь нотлогдсон хэмээн үзсэн юм. Давж заалдах шатны шүү хээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарын ялыг дөрв өн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг гурван жил зургаан сар хорих ял болгож, жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн Баянгол, Баянзүрх дүүрэг дэх үйлчилгээний зориулалттай 3-4 объект, 46 сая төгрөг, нэг сая гаруй юанийг улсын орлого болгох, 5261Х тусгай зөвшөөрлийг худалдан авсан гэх 35.5 сая төгрөгийг шүүгдэгчдэд буцаан олгохоор болов.
Г.РАВЖАА