Тендер нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс завшсан тохиолдол олон байдаг ч төдийлэн ил болж, хэн хэрхэн хулгайлсан нь тодорхойгүй үлддэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нэрээр хөрөнгөнөөс нь хумсалж, хэтэвчээ зузаалж байсан төрийн албан хаагчдыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хууль хяналтын байгууллагынхан баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын хүмүүс хуйвалдан тус яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрсдийн компанийг шалгаруулж, мөнгө завшсан гэнэ. Тус яамны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, Эмнэлгийн эмчилгээ, оношилгооны хэлтсийн дарга Д.Гончигсүрэн нарын таван хүнийг өнгөрсөн баасан гаригт цагдаагийнхан саатуулсан байна лээ. Тендер будилуулж, өөрсдийн ивээл дор байдаг компанийг шалгаруулж, мөнгө зав шиж байсан гэх үндэслэлээр цагдан хорьсон. Одоо УМБГ-аас шалгаж буй юм билээ” гэв. УМБГ-ын эх сурвалж “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй болохоор одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Харин Нийслэлийн прокурорын газрын албаны хүн “Н.Түмэндэмбэрэл нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд багагүй хугацаанд шалгаж, нотлох баримт цуглуулсан юм билээ. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж буй болохоор ямар хэрэгт холбогдсон талаар мэдээлэл өгч чадахгүй нь” гэв. ЭМЯ-ны нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалж бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа таван хүн нийлээд “Лаб тех” хэмээх компани байгуулж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийл үүлэх тендерүүдэд ихэнхдээ ялдаг байсан. Уг компани нь эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох эрхтэй бөгөөд захирал нь Б.Болор гэдэг эмэгтэй байдаг ч нууц эзэн нь Н.Түмэндэмбэрэл байсан юм билээ.
Н.Түмэндэмбэрэл 2007-2012 оны хооронд манай яаманд удирдах ажил хийж байсан бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга болохоосоо өмнө Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Таван жилийн хугацаанд тендерээс багагүй мөнгө завшсан бололтой. Нийлүүлсэн тоног төхөөрөмж нь шаардлага хангадаггүй, хоцрогдсон, хугацаа нь дуусаж байгаа хуучин эд байдаг байсан. Энэ талаар нь ЭМЯ-нд гомдол гаргаад шалгуулах гэхээр Д.Гончигс үрэн нар “Болж байна, хэвийн ажиллаж байгаа” гэх мэтээр хамгаалж хаацайлдаг байсан” гэв. Н.Түмэндэмбэрэл, Д.Гончигс үрэн, Б.Болор нарын хамтаар ГССҮТийн хоёр эмч уг хэрэгт холбогдож буй тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэдний нэг нь ГССҮТийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг. Тэд ГССҮТ-д нийлүүлсэн дүрс оношилгооны MRI аппараттай холбоотой хэрэгт холбогдоод байгаа бололтой. Түүний эхнэрийг мөн цагдан хорьсон гэнэ. Тус төвд MRI аппарат нийлүүлэх тендерт өнгөрсөн жил мөнөөх л “Лабтех” шалгарсан аж. Тендерийн материалд сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай дурдсан байсан бөгөөд тус компанийнхан 1.6 тэрбум төгрөгөөр шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарчээ. Гэвч ГССҮТ-т нийлүүлсэн MRI аппарат нь гадаад оронд удаан жил ашигласан хуучин эд байж.
Анх тендерт оролцохдоо зургаар үзүүлсэн төхөөр өмж нь биш байсан гэнэ. Ингээд аудитын байгууллагаас шалгаж үнийн дүнг нь судлахад зөвхөн уг MRI аппаратаас хамгийн багаар бодоход 500 сая төгрөг завшсан байжээ. ЭМЯ-наас сүүлийн 2-3 жилийн хугацаанд 10-аад тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарласан бөгөөд ихэнхэд нь “Лаб тех” шалгарч, тоног төхөөрөмж нийлүүлж байсан гэхээр Н.Түмэндэмбэрэл, Д.Гончигс үрэн тэргүүтэй хүм үүс нэлээд хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй гэж тус яамныхан хэлж буй. Хэрэгт сэжиглэгдэн Ганцхудагт саатуулагдаад байгаа Н.Түмэндэмбэрэл нь МАН-ын Сан хөмрөгийн эрхлэгчээс эхлээд ОХУ-д консул, Сангийн яаманд эрх бүхий албан тушаалтан, ЭМЯ-нд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга гээд нэлээд олон албан тушаал хашиж байжээ. Цагдаагийн байгууллагад зөвхөн ЭМЯаар тогтохгүй, бусад яамнаас зарласан тендертэй холбоотой хэд хэдэн мэдээлэл ирж, шалгаж эхлээд буй сурагтай.
Г.ОРЧЛОН