Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ түлэгдсэн “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр өчигдөр арьс нөхөх косметик хагалгаанд оржээ. Түүний биеийн байдал сайжирч, хоол унд идэх болсон талаар ар гэрийнхэн нь хэллээ. Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох галын урьдчилсан дүгнэлтийг ор үндэслэлгүй хэмээн үзэж, дахин шинжээч томилох болсноо мэдэгдэв. Тэрбээр “Баавар эхнэр, хоёр хүүхэдтэй хүн учраас яагаад ч өөрийг өө шатаахгүй. Тэгээд ч галын урьдчилсан дүгнэлтийг ганц хүн гаргасан. Уг асуудлын эцсийн дүгнэлт гарааг үй. Хэрвээ галын дүгнэлтийг маргаантай гэж үзвэл дахин бүрэлдэхүүн томилох эрх бий. Үүний дагуу бид ОБЕГ, ЦЕГ, Түлэнхийн төвийн төлөөлөл оролцсон гурван хүний бүрэлдэхүүнийг шинээр томилон ажиллуулах болно” гэлээ.
Галын урьдчилсан дүгнэлтийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар “Баавар гавтай байсан учраас гал гаргах ямар ч боломжгүй. Түүнийг камерт ороход нь нэгжлэг хийсэн гэдгээ 461 дүгээр ангийнхан мэдэгдсэн байхад өөрөө гал гаргасан гэсэн ташаа мэдээлэл цацсан. Нуруу, толгойн хэсгийн түлэгдлийг харахад хайрагдсан биш, цогшиж түлэгдсэн байсан. Гавласан тул хоёр бугуйн хэсэг түлэгдээгүй. Камерын бичлэгийг зураг болгон тавихдаа 2013 он гээд сар өдөр, цаг минутыг харлуулсан нь анхаарал татаж байна” хэмээн тэрбээр тайлбарлав.
Иймд Цагдан хорих 461 дүгээр ангийг хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруулсан, бит үүмжилсэн хэсэгт дураараа нэвтэрч, мэдээллийг бусдад тараасан гэсэн шалтгаанаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрд өн байцаах албанд хандаж шалгуулахаар болжээ.