Лениний музейг хэний өмч болохыг тогтоолгохоор ССАЖЯ, Төрийн өмчийн хорооноос гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцлээ. Тус музейг зориулалтаар нь ашиглах, үлэг гүрвэлийн музей болгох шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор баталж, МАН-ыг тус байрыг суллахыг шаардаад байгаа. Харин МАН уг байрны өмчлөлийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, эзэмшигч нь гэдгээ тогтоолгосон.
Харин ССАЖЯ, ТӨХ өмчлөлийн маргааны асуудлаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Тус музейтэй холбоотой өмчлөлийн маргаан энэ удаад ч гарч буй зүйл биш. 1997 онд мөн л өмчлөлийн маргаан дэгдэж Чингэлтэй дүүргийн шүүх МАН-ын өмч гэдгийг тогтоосон юм байна.
Шүүхийн 1997 оны шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас Нийслэлийн шүүхээс зарим зүйлийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.