Мөнгө цагаан, нүд улаан болсон өнөө цагт бусдын эд хөрөнгийг залилж авдаг гэмтнүүд олширсон. Иргэд ч амар хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөн залилангийн гэмт хэргийн золиос болж, хамаг хөрөнгөө тавиад туучих нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Залилан мэхлэгчид янз бүрийн арга сэдэж, хүний мөнгийг өөрийн болгож бусдыг хохироож байгаа талаар хууль хяналтын байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сэрэмжлүүлдэг ч иргэд гэнэн итгэмтгий зангаа саа болж хохирсоор байна. Ийм нэгэн хэргийн шүүх хурлаас хийсэн тэмдэглэлээ уншигчдад сэрэмжлүүлэг бол гох үүднээс хүргэе.
ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ГОЛ ХОХИРОГЧ НЬ БАНКНЫ САЛБАРУУД
Залилангийн гэмт хэрэг үйлдэгчдийн олонх нь эмэгтэйч үүд гэх судалгааг шүүх эрх мэдлийн байгууллагынхан гаргасан байдаг. Энд өгүүлэх залилангийн хэрэгт таван хүн холбогдсоны гурав нь бүсгүй хүн бөгөөд гол зохион байгуулагч нь 53 настай, М.Пүрэв гэх эмэгтэй. Тэрбээр өмнө нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, 2-3 удаа шүүхээр шийтгүүлж байжээ. Тэрбээр энэ удаад охин М.Энхжаргал, бэр Б.Болорцэцэг, цагдаагийн байгууллагад ажиллаж бай сан үеэл дүү Л.Гантулга болон танил Д.Ганбат нартай хамтран, иргэдийн гээгдүүлсэн иргэ ний үнэмлэх ашиглан “Голомт” бан кинд данс нээлгэж, ШУТИС -ийн данснаас хуурамч төл бөрийн даалгавраар их хэмжээний мөнгийг нь авчээ. Энэ хэрэгт “Голомт” банкны “Ард” салбар хохирсон байна. Тэд иргэдийн үрэгдүүлсэн бичиг баримтыг ашиглан зөвх өн “Голомт”-оор тогтохгүй, ХААН, “Хас”, “Анод”, Худалдаа хөгжлийн банкинд данс нээлгэж, хохирогчдын мөнгийг шилжүүлэн авч байсан гэнэ. Тэрбээр дээрх банкуудаас ху дал хэлж хогийг нь гуйж аваад, түүн дотор байсан төл бөрийн даалгаврыг нь дуурайлган хийлгэж нэр бү- хий байгууллагуудын дан снаас мөнгө авдаг байсан аж. Ингэхдээ иргэ дийн гээсэн бичиг баримт хүлээж авдаг цэгээс өөртэйгөө болон хамтрагчидтайгаа төстэй хү ний үнэмлэхийг авч уг хүний нэр дээр хадгаламжийн данс нээлгэн, шилжүүлсэн мөнгөө ав даг байжээ. Тэд хэргээ маш эртнээс нарийн төлөвлөж, зохион байгуулж үйлддэг бай сан бөгөөд теллерийн ан хаар лыг сарниулах, интернэ тээс банкуудын бүх салбарын утсыг авч залган, иргэний дансанд байгаа мөнгийг мэдэх зэрэг олон арга хэрэглэдэг байсан гэнэ. Энэ талаараа шүүхийн хэлэл цүүлгийн үеэр М.Пүрэв “2008 оны хоёрдугаар сард “Монгол шуудан” банкны “Занабазар” салбараас надтай ойролцоо насны эмэгтэйн иргэний үнэмлэхний канондсон хувийг ашиглан 14.9 сая төгрөг авсан. “Бөмбөгөр” төв дэх хаясан, гээсэн иргэний үнэмлэх бичиг баримт авдаг цэгээс тэр эмэгтэйн иргэний үнэм лэхийг 5000 төгрөгөөр авсан юм. Энэ явдлаас өмнө “Монгол шуудан” банкны “Занабазар” салбараас нэг эрэгтэй хүний нэр дээрх дансны орлого зар лагын буруу бөглөөд хаясан мэдүүлгийг олж авсан. Тэгээд “Монгол шуудан” банкны салбаруудад байдаг танилцуулгаас лавлах дугаарыг нь аваад ут саар залгаж, уг хү ний дансанд байгаа бэлэн мөнгийг лавлахад 15 сая төг рөг байна гэсэн. Тэгэхээр нь тухайн хүний нэр дээр “Монгол шуудан” банкны Төв шуудангийн ард байх салбарт интернэт эрх нээлгэхдээ дүү Гантулгаа дуудсан. Нээлгэ сэн интернэт эрхийг нэг хоно гийн дараа гаас ашиглаж болдог боло хоор маргааш өглөө нь ут саар лавлахад нээгдсэн бай сан. Тэгээд “Бөмбөгөр”-өөс ав сан эмэгтэй хүний иргэ ний үнэмлэхээр данс нээл гэж, уг данс руугаа 14.9 сая төгрө гийг шилжүүлж авсан. Би цахим хуудаснаас, дансны мэдээллийн нууцыг ажилтнууд алддаг тухай уншсан юм. Мөн банк хогоо хаяхдаа мэдээллээ алддаг талаар уншаад буруу бөглө сөн төлбөрийн даалгавар ашиглах болсон. Ингэхдээ эртний танил Ганбатаар анх 2009 оны долдугаар сард ШУТИСийн тамга тэмдэг бүхий хуурамч төлбөрийн даалгавар хийлгэж “Голомт” банкнаас мөнгө авсан. Буруу бөглөсөн төлбөрийн даалгаврыг ХААН банкны цэвэрлэгчээс хаях гэж байгаа цаасны хог байна уу гэж хэлээд гуйж авсан юм. Тэндээс харж байгаад Ганбат надад тамга, дансны дугаар зэргийг хийж өгсөн” гэж мэдүүлэв. Шүүгдэгч Д.Ганбат нь хуурамч тамга, төлбөрийн даалгавар зэргийг хийж өгснөөс гадна 2007-2008 онд нэр бүхий гурван хүнд хуурамч жолооны үнэмлэх, 2009 онд иргэн Ц, У нарт МУИС-ийн дипломын хавсралт хуурамчаар хийж өгчээ. Иргэдийн мөнгийг хариуцан хадгалж буй банк ны ажилтнууд болон харилцагчдын өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж гэмт этгээдүүд бусдын хөрөнгийг залилах боломж нээгдсэн нь энэ.
ГАДААДАД АЖИЛЛАХЫГ ХҮСЭГЧИД ЗАЛИЛАГЧДЫН ЗОЛИОС ХЭВЭЭР
Гадаадад гарч ажиллаж, ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй иргэд залилагчдын золиос болж, хамаг эд хөрөн гөө алдах тохиолдол 2006-2009 оны хооронд их гарч байв. Дээрх гэмт этгээ дүүд хүмүүсийн гээсэн иргэний үнэм лэх, бичиг баримт ашиглан банкинд мөнгийг нь байр шуулж буй мэт дүр үзүүлэн залил даг байсан аж. Тухайлбал, М.Пүрэв, Д.Энх цэцэг, Б.Болорцэцэг, Л.Ган тулга нар иргэдийг Чех, АНУ, Канад, БНСУ, Япон руу явуулна хэмээн залилж байж. Хохирогчдын нэг Д гэх эмэгтэй мэдүүлэгтээ “Би 2008 оны арваннэгдүгээр сарын эхээр Япон руу найдвартай гаргуулна. Хил гарсан хойноо тооцоогоо хийнэ” гэж “Зар мэдээ” сонинд зарлал гаргасан юм. Тэгтэл зарын дагуу 9914… гэсэн дугаараас нэг эмэгтэй “Япон руу найдвартай гаргана. Мөнгөтэй үгүйг чинь мэдэх хэрэгтэй. Чи “Хас” банкинд данс нээлгээд гурван сая төгрөг хийчих. Тэгээд дансны дугаар болон бүрдүүлсэн бичиг баримтуудаа скайнердаад и-мэйл хаягаар явуулчих” гэж ярьсан. Түүнийх нь дагуу хийтэл “Чи дансан дахь мөнгө рүүгээ орж болохгүй шүү” гэж байсан. Сүүлдээ тэр эмэгтэй утсаа авахгүй, сураггүй болохоор нь банкинд очоод мөнгөө авах гэтэл миний мөнгийг мо байл банк ны үйлчилгээг ашиг лан ав сан байсан” гэж ярилаа. Залилагч нар хүмүүсийн мөн гийг авахдаа өөрсдийнхөө бичиг баримтыг огт ашигладаггүй байсан нь хавтаст хэрэгт цуг ласан нот лох баримтаар тогтоог дож буй юм. Нэгэн банк - ны итгэмжлэгдсэн төлөөлөгч “2009 оны хоёрдугаар сарын 11-нд манай банкны интернэт банкны үйлчилгээг ашиглан бусдын данснаас мөнгө залилж авсан асуудал гарсан. Багануур дүүрэг дэх салбарын хадгаламж эзэм шигч С.Даш пун цаг гэдэг хүн банкны төвд ирж, иргэний үнэмлэх нотариа таар батлуулсан хуулбараараа интер нэт банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан юм. Энэ хүний данснаас 2009 оны хоёрдугаар сарын 11-ний 18.20 цагийн үед банкны өөр нэг салбарын хадгаламж эзэмшигч Д.Бямбас үрэн гэдэг хүний данс руу 14.9 сая төгрөг шилжүүлж, Д.Бямбасүрэн нь уг мөнгийг бэлнээр авсан байсан. Гэтэл энэ гүйлгээг тухайн хү ний гээгдүүлсэн бичиг барим тыг ашиглан хийсэн нь тогтоог дсон” гэсэн юм. Тэд ийнхүү хүмүүсийг гадаадад явуулна хэмээн залилж, бас банкны хуурамч төлбөрийн даалгавар ашиглаж, нийт 162 сая төгрөгийн хохирлыг банк болон иргэдэд учруулсан нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байна. Банкууд иргэдэд учирсан хохирлыг Эрсдэлийн сангаасаа төлсөн байх бөгөөд хариуцлага алдсан ажилтнуудаа ажлаас халах гэх мэтээр арга хэмжээ авсан байгаа юм. Залилагчдын буруутай үйлдлээс болж ажлаа хийж явсан жирийн теллерүүд хохирч үлдсэн нь харамсалтай. Баянгол дүүргийн шүүх энэ хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд гол зохион байгуулагч М.Пүрэвт 13 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Б.Болорцэцэг, Л.Ган тул га нарт 10 жил нэг сар, М.Энхжаргалд зургаан жил долоон сар хорих, Д.Ганбатад зургаан сар баривчлах ял ногдуулсан байна. Нийслэлийн шүүхээс Л.Гантулгад зургаа, Б.Болорцэцэгт гурван жил зургаан сар хорих ял болгож хөнгөрүүлсэн бөгөөд бусад хүмүүсийнхийг нь хэвээр баталжээ.