“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дөрөв дэх удаагаа халз мэтгэлцээнд дуудлаа. Тэрбээр энэ сарын 7-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд сайдыг мэдээлэл хийх үеэр халз мэтгэлцээний гурав дахь урилгаа өгчээ. Энэ сарын 18-нд сайдаас бичгээр хариу ирсэн байна. Эл бичигт халз мэтгэлцээний урилгыг хүлээн авалгүй, харин хуулийн төслүүдэд санал өгөх талаар тусгасан байсан аж.
Х.Бат-Ялалт “Эрхэм сайдыг УИХ-ын гиш үүнээр сонгогдож, Хууль зүйн сайдаар томлогдоход иргэдийнхээ төлөө шүүх, хуулийн шинэчлэлийг оновчтой, бодитой хийнэ гэж итгэж байлаа. Харамсалтай нь шинэчлэлийн бодлого нь буруу хазгай, шинэчлэлийг хүссэн иргэдийн эрх ашигт нийцэхгүй байгаа учраас ингэж тэмцэхэд хүрсэн. Тийм учраас Хууль зүйн сайдыг миний урилгыг хүлээж авах хүртэл илгээсээр байх болно. Үүнээс болж намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх явдал ч гарч байна. Энэ бол Хууль зүйн сайдтай тэмцэж байгаа хэрэг биш, харин хууль зүйн салбарт байгаа ёс бус зүйлийг арилгахын төлөөх тэмцэл гэдгийг аль аль талдаа ойлгох хэрэгтэй” гэв.
Ч.МӨНХЗУЛ