Хурдан морины унаач хүүхдүүдийн эрх зарчигдөж байгаа талаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс(ХЭҮК) мэдээлэл хийлээ. Хаврын гэсэн тодотголтой ч өвлийн хүйтнээс ялгаагүй хүнд нөхцөлд болдог хурдан морины уралдаанд хүүхдийн амь эрсэдсэн тохиолдол энэ жил нэлээд гарсан. Бага насны хүүхдээр хурдны морь унуулж, эрүүл мэнд, амь насанд нь заналхийлэх явдал хэрээс хэтэрсэн учир ХЭҮК үүнийг таслан зогсоохын төлөө ажиллахаа мэдэгдлээ. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд өвлийн уралдааныг таслан зогсоох, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэх талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд сануулга хүргүүлэх аж.
ХЭҮК унаач хүүхдийг даатгалд хамруулаагүй, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй зэрэг зөрчил гаргасан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалт бий болгох чиглэлээр Хүүхдийн төлөө үндэсний газартай Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа аж. Мөн унаач хүүхдийн эцэг эхээс бичгээр зөвшөөрөл авах, гэрээ байгуулах, эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулах зэрэг олон ажил биеллээ олохгүй байна. Үүнээс шалтгаалж хүүхэд бэртэх, цаашлаад амь насанд нь эрсдэл учрах тохиолдол гарч байгаа учир тодорхой үр дүнд хүртэл нь шаардлагатай арга хэмжээг авах болно гэж мэдээллээ.
Ч.ЗУЛ