“Голомт” банкны “Солонго” салбарын захирлаар ажилладаг Г.Саранчимэг МИАТ-ын хэрэгт холбогдсон ээлжит дуулианы эзэн болсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ хүн “Голомт” банкнаас зургаан жилийн өмнө халагдсан юм байна. Энэ мэдээллийн дагуу тус банкны тэргүүн дэд захирал Д.Мөнхтөрөөс дараах тодруулгыг авлаа.
-Танай банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг ажлаасаа хэзээ халагдсан юм бэ?
-Г.Саранчимэг Голомт банкинд ажиллаж байгаад 2007 онд ажлаасаа халагдсан. Аль ч байгууллагад ажилтнаа ажлаас чөлөөлөх, чөлөөлөгдөх асуудал гардаг. Г.Саранчимэгийн холбогдсон хэргийн тухай мэдээллийг Голомт банктай холбон тайлбарлах шаардлагагүй. Энэ салбар бол манай банкны урдаа барьдаг, Монголд 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц банкны нэгж учраас харилцагч олонтой. Тэр утгаараа энэ талаар асууж тодруулах хүн олон гарч байна. Тиймээс МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Г.Саранчимэгийг Голомт банкны “Солонго” салбартай холбогдуулж үзэх учир шалтгаан байхгүй.