Хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн алба хаагчдын холбогдсон 27 вагон самрын гэх хэрэг нэг хэсэг дуулиан болж байгаад өдгөө нам жим болсон. Учир нь уг хэргийн гол хол богдогч хятадууд мөрдөн байцаалтаас оргож, хил даван зугтсан гэнэ. Тэдний гар хөл бологч Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдсон Х.Амартүвшин олдохгүй байгаатай холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа саатжээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан ЭЦГ-ын хантай хамтран Х.Амартүвшинг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо болтол сураггүй байгаа юм. Тиймээс түүнийг таньж мэддэг, харсан хүмүүс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж мэдээлэл өгөхийг тус газ раас санууллаа. Бодит мэдээллийг хуулийн дагуу өндөр үнэлж авахаа тус албанаас мэдэгдэв. Түүнчлэн энэ хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Зоригт гэх эрийн “Эмээлт” түүхий эдийн төв дэх агуулахыг би түүмжилсэн юм. Гэтэл агуу лахад бай сан зүйлс алга болсон сураг тай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэнд хятадууд их хэмжээний мах нөөцөлсөн байсан бөгөөд саяхан очиж шалгахад ихэнх нь алга болсон байжээ. Энэ талаар албаны хүмүүсээс лавлахад ямар нэгэн тайлбар өгөхийг хүссэнгүй.