БНСУ-ын иргэн Жон Сун Хуан манай улсын хууль хяналтын байгууллагынханд хээл хахууль өгч, хуурамч баримт бичиг хийлгэж авсан хэрэгт холбогджээ. Тэрбээр өнгөрсөн жил манай улсад ирэхдээ ямар ч зөвшөөрөлгүй, оршин суух эрхгүй байсан аж.
Гэвч гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудад авлига өгч, хуурамч бичиг баримт үйлдүүлсэн байна. Жон Сун Хуан дээрх бай гууллагын ажилтан Д.Цагаансаран, Н.Оргилболд, Д.Алтан гэрэл, Л.Бямбадэмбэрэл, Г.Батгэрэл,Ж.Хад баатар, Б.Отгонтуяа нарт багагүй хэмжээний мөнгө өгсөн бөгөөд тэд хуурамч бичиг баримт үйлдэж, оршин суух зөвшөөрөл олгосон аж.
Дээрх хүмүүст Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх хэргийг хэлэлцэхээр товлосон байсан боловч Мон гол Улсын хуулийг үл ойшоосон БНСУ-ын иргэнээс шалтгаалан хойшилжээ. Түүнд хууль, шүүхийн байгууллагаас өмгөөлөгч авахыг сануулсан аж. Гэвч тэрбээр өмгөөлөгч аваагүй, хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй учир хэргийг шүүх ажиллагааг хойшлуулсан юм. Манай хуулиар аливаа хэрэгт холбогдогчийг өмгөөлөгчөөр хангаж байж шүүн таслах зарчимтай. Хан-Уул дүүргийн шүүхээс яллагдагч Жон Сун Хуаныг өмгөөлөгч авч, хэргээ шийдвэрлүүлтэл цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд бусад холбогдогчдыг батлан даалтад байлгахаар болсон гэнэ. Яллагдагч Жон Сун Хуан өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгч авах, хэрэгтэйгээ танилцахаа шүүхэд мэдүүлсэн бөгөөд ХанУул дүүргийн шүүхээс уг хэргийг энэ сарын 17-ны пүрэв гаригт хэлэлцэхээр товлов.
Г.РАВЖАА