Европт амьдарч буй монголчууд, манай наймаачдын олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг Беларусийн Брестийн боомтод саатуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэж буй болон монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодрууллаа.
-Монголчуудын ачааг Брестийн боомтод Беларусийн гаалийн албаныхан хураасан гэсэн. Зорчигчдын нэг нь их хэмжээний сум авч явснаас үүдэн монголчуудыг хохироож байгаа бололтой. Танай яамны зүгээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монгол руу ачуулсан чингэлгийг Брестэд саатуулсан нь үнэн. Гэхдээ хэвлэлд бичээд, гадуур яриад байгаа шиг зүйл болоогүй. Бид ийм мэдээлэл гарсан даруйд холбогдох дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан тодруулсан. Уг ачаа монголчуудтай хамаагүй юм билээ. Монголд амьдардаг Голланд улсын иргэдийнх юм байна. Тэд гаалийн мэд үүлэгтээ манай улс руу хоёр автомашин явуулж байгаагаа бичсэн юм байна. Гэвч машиндаа майхан, загасны уурга гэх мэт аяны хэрэгсэл хийсэн байсан гэсэн. Түүнийгээ Беларусийн гаальд мэдүүлээгүйгээс ачааг нь саатуулсан юм билээ. Улмаар хоёр автомашиныг нь Монгол руу илгээж, бусад ачааг нь авч үлдсэн гэсэн.
-Энэ асуудлыг зарим хэвлэл мэдээллийнхэн буруу ойлгож, нийтэлсэн юм байна. Тантай уулзсаных бас нэг зүйл тодруулъя. Шведэд хүн амины хэрэгт холбогдсон С.Бат-Отгоныг хорих ангид шилжүүлсэн гэж үнэн үү?
-Тус улс дахь манай дипломат төлөөлөгчийн газ раас ГХЯ-ны Консулын газраар дамжуулж ар гэрийнхэнд нь өгөөрэй гээд хорих ангийн хаяг, холбоо барих утасны дугаар ирүүлсэн. Түүнийг нь бид ар гэрийнхэнд нь дам жуулж өгсөн. Бидний ойлгосноор С.Бат-Отгонд хол богдох хэргийн эцсийн шатны шүүхийн шийдвэр гарч, 10 гаруй жилийн ял эдлүүлэхээр хорих анги руу шилжүүлсэн юм байна. Өмнө нь тэрбээр Стокгольмын Цагдаагийн газрын цагдан хорих төвд байжээ.
-2013 оны нэгдүгээр сарын 1-нээс албан болон дипломат гадаад паспортыг солих гэж байгаа. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?
-Албан болон дипломат ангиллын гадаад паспортыг электрон паспортаар солих ажлыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас ямар ямар албан тушаалтанд юуг үндэслэн энэ паспортыг олгох вэ гэдэг журам батлахаар болсон. Маш нарийн журмын дагуу уг паспортыг олгох юм. Энэ журмыг боловсруулж байна. Шинэ дипломат паспорттай болсноор хуучин нь хүчингүй болно.
Г.РАВЖАА