МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны маргааш нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй намын нөхөд нь түүнийг суллуулахаар Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас түүнийг Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн гэж захиргааны арга хэмжээ авахуулахаар шүүхэд хандсан бөгөөд уг асуудлыг өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс Н.Удвалын үйлд лийг нотлох баримт хангалтгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон байна.
Г.РАВЖАА