ЭМЯ-НААС ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ ТОМИЛСОН БАЙНА
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад өчигдрийн 13.00 цагийн байдлаар 219 цаг буюу ес хоног, дөрвөн цаг болжээ. Тэрбээр эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээнээс татгалзаж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байна. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн 24 цагаар жижүүрлэж байгаа аж.
Н.Энхбаярын биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн бямба гаригт мэдээлэл хийж, өлсгөлөнг яа ралтай зогсоохгүй бол амь нас нь аюултай байдалд хүрч болзошгүйг мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Төв аймаг дахь Цагдан хорих төвд өлсгөлөн зарласан цагаас өнөөдрийг хүртэл ЭМЯ-наас ямар арга хэм жээ авч, ажиллаж буй талаар тус яам ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл мэдээлсэн.
Н.Энхбаяр дээрх төвд хоригдож байхдаа өлсгөлөн зарлахаа мэдэгдсэний дараа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Клиникийн нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ. Тэрхүү мэргэжлийн баг тавдугаар сарын 4-нд хорих ангид очиж, хүн өлсгөлөн зарлахад ямар үзлэг хийж, үйлчилгээ үзүүлэх ёстой вэ, тэр дагуу мэргэжлийн эмч нар Н.Энхбаярт үзлэг хийж, шаардлагатай үйлчилгээ үзүүлсэн байна. Дараа нь Н.Энхбаярын гэр бүл, ар гэрийнхний хүсэлтийн дагуу өөрийнх нь эмчлэгч эмч Д.Тунгалаг, сувилагч Н.Цэнгэлмаа нарын хамт МАХН-ын дар гыг Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг рүү шилжүүлж, эмчийн хяналтад оруулжээ.
Улмаар ШШГЕГ-аас давтан шинжилгээ хийж, биеийн байдалд нь үнэлэлт хийх шаардлагатай гэсэн тул Эрүүл мэн дийн сайдын тушаалаар Ажлын хэсэг тавдугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, давтан шинжил гээ хийсэн байна. Давтан шинжилгээгээр гурав дахь шат лалын эмнэлгийн хяналтад өлсгөлөнг нь үр гэлжл үү лэх нь зүйтэй, энэ хэвээр байвал эрсдэл үүсч болзошгүй гэсэн дүгнэлт гаргаж, улмаар тав дугаар сарын 9-нд МАХНын даргыг Клиникийн нэгдсэн II эмнэлэгт шилжүүлсэн. Одоо ч биеийн байдалд нь хяналт тавьж байгаа гэнэ. Эрүүл мэндийн яамны удирдлага баасан гаригт Клини кийн нэгдсэн II эмнэлэгт очиж, Н.Энх баярын биеийн байд лын талаар эмч нартай зөвлөлдөж, зөвлөлгөөнөөс дүгнэлт гаргажээ. Улмаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвлөх үйлчилгээний баг томилсон байна. Үүнд чиглэл бүрт мэргэжлийн шилдэг баг бүрдүүлэхийг зорьсон бөгөөд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн эмч нарын баг ажиллах болсныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл мэдээлсэн юм.
Н.ЭНХБАЯРЫН ЭРҮҮЛ МЭНД ЭРС МУУДЖЭЭ
Харин Улсын клиникийн нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалан “Тавдугаар сарын 9-нд Н.Энхбаярыг тус эм нэлэгт шилжүүлэх үед түүний биеийн байдал хүндэвтэр байсан бол одоо байдал улам хүндэрсэн. Хэл нь хуурай, ярихад хүндрэлтэй, арьс нь хуурайшсан, салст шар ногоон, уушги цулцантай, биеийн температур 35 хэм болсон. Биеийн температур буурна гэдэг муу, өлсгөлөн зарласан цагаас хойш 10 гаруй кг турсан. Мөн амнаас нь ацетон үнэртэх болсон, энэ нь биеийн эд эс идэгдэж эхэлж байгаагийн шинж. Түүнчлэн эрдэс, ус, тэжээлийн дутагдалд орсон, өлс гөлөнг нэн даруй зогсоохгүй бол онц аюултай. Эмнэлгийн удирдлага, эмч нарын зүгээс өлсгөлөнгөө зогсоож, биеийн байдлаа анхаарахыг байнга хэлж, ярьж, ятгаж байгаа ч Н.Энхбаяр хатуу байр суурьтай байгаа. Хүний нэг өдрийн шингэний хэрэгцээ 2-3 литр байдаг, харин Н.Энхбаяр 400 граммаас хэтрүүлэхгүй байхыг шаардсан. Эмнэлгийн зүгээс биеийн байдалд нь онцгой анхаарч ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Цагдаагийн газраас Н.Энхбаярыг албадан эмчлэх тухай шийдвэрийг Клиникийн нэгдсэн II эмнэлгийн удирдлагад танилцуулсан. Харин Н.Энхбаяр албадан эмчилгээнээс татгалзаж, уг шийдвэрт гомдол гаргасан тул албадан эмчлэх асуудал гацаанд орлоо. “Эмч хүн ямар нэг хүч хэрэглэх байдлаар хүн эмчлэх ёсгүй, энэ асуудал нь ёс суртахуунгүй, нөгөө талаар эрх зүйн хувьд ч байж боломгүй. Н.Энхбаярын ар гэрийнхний зүгээс хэрэв албадан эмчилгээ хийх явцад түүний бие, амь насанд аюул учирч, эрсдэл гарвал Клиникийн нэгдсэн II эмнэлэгтэй хариуцлага тооцно гэдгийг анхааруулсан” гэв.
ЭМНЭЛГЭЭС МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
Өнгөрсөн бямба гаригт МАХН-ынхан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлэх, олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэйшнл” байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийг танилцуулахаар “Их тэнгэр” дэх харш руу нь очсон боловч төрийн тусгай хамгаалалтын албаныхан нэвтрүүлээгүй аж. Улмаар “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эзгүй, хөдөө явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй” гэж мэдэгдсэн гэнэ. Н.Энхбаяр амь насандаа аюул учирвал төрийн өндөрлөгүүд хариуцна гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдлээ өмгөөлөгчөөрөө дам жуулж, намынхандаа, хэвлэл мэдээллийн хэнд хүргүүлсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ “Миний бие 2012 дөрөвдүгээр сарын 13-нд үндэслэлгүйгээр, хууль бус шийдвэрээр, үлэмж хэмжээний цагдаа хүчний байгууллагын бие бүрэлдэхүүний хүчирхийллийн арга хэмжээний үр дүнд албадуулан саатуулагдаж, цагдан хоригдсон. Энэхүү балмад үйл ажиллагаатай үл эвлэрч миний бие энэ оны тавдугаар сарын 4-нөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлаж, то дорхой шаардлагуудыг тавьсан. Өлсгөлөн зарласнаас хойш найм дахь хоног болж байна.
Эрх баригчид миний тавьсан шаардлагад одоо болтол дорвитой хариу ирүүлээгүй байна. Ард түмнийхээ ашиг сонирхлыг хангах нь миний тэмцлийн гол зорилго. Хуурай өлсгөлөн гөөс болж, миний эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хор хохирол учирвал өнөөгийн эрх баригчид, ту хайлбал, Ц.Элбэгдорж, С.Батболд, Д.Дэмбэрэл, Д.Дорлигжав, Ц.Зориг, Ц.Нямдорж нар болон тэдний гар хөл бологсод буруутай гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Харин эмч нар ямар ч бурууг үй” гэж дурджээ. Харин бямба гаригийн 21.00 цагт Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшл” бай гууллагаас Монгол Улсын Засгийн газарт Ерөн хийлөгч асан Н.Энхбаярын хүний эрхийг хүндэтгэхийг шаардах тухай албан ёсны мэдэгдэл гарсантай холбоотойгоор Монгол дахь тус байгууллагын ТУЗ-ийн дарга Р.Янжмаа, тус байгууллагын тэргүүн Н.Алтантуяа, хүний эрхийн хуульч Ц.Монгол, Ц.Оюунбаатар нар хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хуралдаж, МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлын талаар хэлэлцэж, түүнийг батлан даалтад гаргах нь зөв гэсэн шийд вэр гаргажээ. Уг хуралд Улсын клиникийн нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалан оролцож, Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл хийсэн байна.
Н.ЭНХБАЯРЫН ЭЭЖ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЭЭЖИД ХАНДАВ
Н.Энхбаярын биеийн байдалтай холбоотойгоор түүний ээж Ц.Бүдханд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Б.Хонинхүүд хандаж захидал илгээсэн юм. Тэрбээр захидалдаа “Та бид хоёрын төрүүлсэн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр хоёулаа Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хийж байсан, улс төрийн намын дарга байсан гээд ижил зүйл олон байгаа болохоор та бид хоёрын жаргал зовлон төстэй байх гэж би бодож байна. Ямар ч эх хүн төрүүлсэн үрээ өндгөө дарсан шувуу шиг хар сүүдэр тусахаас ч хамгаалж байдаг төрөлхийн чанартай билээ. Өнөөдөр миний хүү Н.Энхбаярын эрх ноцтой зөрчигдөж, улмаар амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгааг та эх хүн, эмэгтэй хүний хувьд Монголын бусад эхчүүдийн нэгэн адил зүрх шимшрэн харж байгаа байх.
Миний хүүгийн амь нас хором, хормоор хэмжигдэж байгаа энэ эгзэгтэй мөчид би хүүгээ амьд мэнд авч үлдэх гэж арга чаргаа барж байна. Миний хүүг бидэнд амьд үлдээж өгөөч гэж танаас би хичээнгүйлэн хүсье. Бурууд хатуу эх хүний нөлөө хүүгээрээ ийм шийдвэр гаргуулж чадна гэдэгт би найдаж байна. Эх хүн эх хүндээ найдаж сэтгэлийн үгээ хэлж, танаас тусламж хүслээ” гэжээ. Үдээс хойш 15.00 цагийн үед МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Төрийн ордонд уулзалт хийв. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар танилцуулж, тавьсан шаардлагуудыг нь биелүүлэн, батлан даалтад нэн даруй гаргах боломж байгаа эсэх талаар ярилцсан юм. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Н.Энхбаярын эрх зөрчигдөж байгаа талаар Олон улсын байгууллагууд дүгнэлт гар гасан байна. Үүнийг манайхан хүлээж авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн хууль хяналтын байгууллагын ажилтнууд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хүнлэг, энэрэнгүй хандаж байгаа гэж ойлгож байна. Н.Энхбаярын бие үнэхээр тэгж их муудсан бол эмнэлгийн байгууллагууд түүнийг албадан эмчлэх ёстой гэсэн манай улсын хуулинд заасны дагуу ажиллах ёстой” гэжээ.
Г.ЦОЛМОН