БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн ор логч дарга, хурандаа генерал Сюй Цайхоу тэргүүтэй цэргийн төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өчигдөр төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцээ хийжээ. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах баримт бичигт манай талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар гарын үсэг зурав. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэв сэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөн хий сайд С.Батболд нарт хурандаа гене рал Сюй Цайхоу бараалхсан бол өнөөдөр Бага баян дахь Цэргийн амралтын цогцолборт БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж буй Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх, сувилах “Энхийн төлөө” төв болон БХИС, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах аж. Хашиж буй албан тушаалынхаа хувьд БНХАУ-ын дээд удирдлагын дөрөвдүгээрт ордог энэ эрхмийг дагалдан тус улсын ЗХЖШ-ын дэд дарга, дэслэгч генерал Вэйфөнхө, Бээ жингийн цэр гийн тойргийн командлагч, хурандаа гене рал Фанфөнхуй, Армийн бүлэглэлийн командлагч, хошууч генерал Лю Жэнли, Өвөр монголын цэргийн тойргийн командлагч, хошууч генерал Хайлаас нарын 10 гаруй хүн иржээ.
Г.РАВЖАА