МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалд өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлан дуудах хуудас өгчээ. Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр түүнд захиргааны арга хэмжээ авахаар болоод байгаа гэнэ. Н.Удвал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дар га Н.Энхбаярыг хууль хяналтын бай гууллагаас эрүүгийн хэрэгт сэ жигт нээр татан цагдан хорьсныг эсэргүүцэн Д.Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Тэрбээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахдаа Сүхбаатар дүүргийн удирдлагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчжээ. Тиймээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлах, эсвэл торгох арга хэмжээ авахаар болоод буй гэнэ. Түүнд өчигдөр зарлан дуудах хуудас хүргүүлэхэд “Биеийн байдал муу, даралт ихэссэн” гэсэн шалтгаанаар шүүхэд очоогүй юм байна.