Канадын хөрөнгө оруулалттай “South Gobi Sands” компанийн байрыг өчигдөр 13.00 цагийн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд битүүмжлэн, бичиг баримт, төв байранд нь үзлэг хийж эхэллээ. Дээрх компанийн байрыг би түүмжиллээ гэсэн мэдээлэл ирсний дагуу “Моннис” цамхагт байрлах байр руу очиж тодруулах гэсэн боловч харуул хамгаалалтын ажилтнууд нэвтр үүлсэнгүй. Тэд “South Gobi Sands” компанийнхан өнөөдөр ажиллахгүй. Арав дугаар давхарт ямар нэг үйл ажиллагаа болоогүй, хэн ч байхгүй, АТГаас хүмүүс ирээгүй хэмээж байсан юм. Гэвч тун удалгүй АТГ-ын хэд хэдэн мөрдөн байцаагч цахилгаан шатаар аравдугаар давхарт гарав.
Тус компанийн удирдлагыг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар АТГ, Нийслэлийн прокурорын газрын албаны хүнээс лавлахад тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин өөр нэг эх сурвалж “Тус компанийн удирдлагыг хайгуул, ашиг лалтын тусгай зөв шөөрөл авахдаа хууль зөрчсөн байж болзошгүй, мөн лицензээ гаднынханд шилжүүлэх гэж байгаа асуудал зэрэг нь ноцтой учраас шалгаж эхэлсэн. Түүнээс гадна татвараас зайлсхийсэн асуу дал ч шалгалтын яв цад гарч ирж буй. Тус компанийн удирдлагыг Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бус үйл ажил лагаатай холбогдуулан шалгаж байна. Түүнийг цагдан хорьсон” гэсэн юм.
“South Gobi Sands” компанийг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “South Gobi Resources”-ийн хувьцааны 57.6 хувийг БНХАУ-ын тө- рийн өмчит CHALCO групп худалдан авах хэлэлцээ хийж эхэлсэн билээ. Энэ тухай АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Ариунбаяр “Ийм гэрээг таслан зогсоох боломж одоогийн Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлыг хан гахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэ рэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг зарим гиш үүн санаачилсан.
Уг хууль батлагдвал дээрх асуудлыг зохицуулах боломжтой. Нөгөөтэйгүүр Ашигт малт малын тухай хуулийн ши нэ чилсэн найруулгад энэ зохицуулалтыг бид тусгасан. Одоогоор “South Gobi Sands” компанийн нэр дээр байгаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн бүх лицензийг түдгэлзүүлсэн” гэж ярьж байсан.
Г.РАВЖАА