Хан-Уул дүүргийн шүүхэд Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэж тэдэнд хорих ял ногдууллаа. Э.Цасчихэрийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон Нарийны голын 325 км, Тээлийн голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтг үүлэхээр 710 сая, тө- рийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн үндэслэлээр АТГ-т шалгасан юм. Түүнээс гадна Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон бусад албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б-д 26 сая төгрөг завших боломж олгосон хэрэгт ч холбогдуулсан. Харин ИТХ-ын дарга Д.Батсайханыг орон сууцны хөрөнгөөс завшихад оролцсон гэж буруутгажээ.
Мөрдөн байцаалтын явцад орон сууцны хөрөнгөөс завшсанаас бусад үндэслэл нь тогтоогдоогүй юм байна. Тиймээс НПГ-аас гүүр тавих хөрөнгөөс завшсан гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгож, зөвхөн төрийн алба хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож, 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дө- рөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм байна.
Энэ хэргийг шүүх хуралд гэрчээр Увс аймгийн иргэд ирж оролцсон бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын гэм буруу нь хангалттай нотлогдсон гэж шүүгчид үзсэн байна. Улмаар Э.Цасчихэрийг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, гурван жил хорих, Д.Батсайханыг мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасаад, хоёр жил хорих ял ногдуулав. Тэдний ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдл үүлэхээр шийдвэрлэжээ.
Г.АРВИЖИХ