Монгол Улсад хоногт дунджаар эрүүгийн 18-20 хэрэг гардаг. Мөрдөн шалгах ажлыг чадварлаг хийсэн гэх атлаа илэрдэггүй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрэг цөөнгүй бий. Тэдгээр хэргээс олны танил хүмүүс хохирогч болс он, гэмт хэрэг үйлдээгүй хэрнээ хэлмэгдэж олон жилийг торны цаана өнг өрөөсөн хүн ч бий.
ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Д.ТӨМӨР-ОЧИРЫГ ХЭН ХӨНӨӨСНИЙГ 27 ЖИЛ ШАЛГАЖ БАЙНА
Аж үйлдвэрийн комбинатад ноосны мэргэжилтний туслахаас ажл ын гараагаа эхэлсэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг 1985 оны аравдугаар сард онц хэрцгийгээр хө- нөөсөн хэргийг хэн үйлд эв, яагаад түүний аминд хүрэв гэдгийг 27 жил шалгаж буй ч өнөө болтол хэрэгтнийг илрүүлж чадаагүй байна. Дарханы Цагдан сэргийлэх хэлтэс рүү 1985 оны аравдугаар сар ын 4-нд нэгэн эмэгтэй утасдан “Манай байрны 45 тоот айлын цонх олон өдөр онгорхой байлаа. Та нар ирээд шалгаад өгөөч” гэжээ. Цагдаагийнхан хэргийн газарт очиж, ха жуу айлын тагтаар дамжин ороход Д.Төмөр-Очир бусдад хорлогдсон байдалтай нас барсан байв. Хэргийн газар хамгийн түрүүнд очсон прокурор Ж.Мэндсайхан, мөрдөн байцаагч З.Эрдэнэбилэг, Д.Гончиг нар маргаашнаас нь эхлэн хэргийн газ рын үзлэг хийж эхэлсэн юм билээ. Тэрбээр толгойдоо гурван шархтай, цус их алдсанаас амь насаа алдсаныг Шүүх эмнэлгийнхэн тогтоосон аж.
Хэргийн газрын үзлэгээс түүний гэрт өөрөөс нь гадна хоёр хүн байсныг гэрчлэх ул мөр олдов. Том өрөөнийх нь голд байрлах бичгийн шир ээн дээр нь ууж байсан архины үлд эгд эл, гурван хундага байсан аж. Хур ууны хээ гэмт хэрэгтнийг илрүүлэхэд хамгийн чухал баримт болдог ч цагдаагийнхан илрүүлж чадаагүй. Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн гарын хээтэй харьц уулан шалгаад ч амжилт олоог үй юм. Талийгаачийн гэрээс нэг хөө- рөг алдагдсаныг эс тооцвол эд зүйл нь бүрэн бүтэн байсныг ар гэрийнхэн нь гэрчилдэг аж. Хэргийн газар гарын хээнээс гадна 42 размерийн шөвгөр гутлын мөр олдсон гэдэг. Тэр үед ийм гутал тун ховор байсан бөгөөд боломжийн амьдралтай хүмүүс тодруулбал, дарга нарын хүрээнийхэн өмсдөг байж.
Хэзээ ч давтагддаггүй гарын хээ, тоолоход хэн хэнд байдгийг түвэггүй мэдэж болох гутлын мөр олдсон ч энэ хэргийг үйлдэгчийг одоо ч илрүүлж чадаагүй байна. Түүний үр хүүхэд, ойр дотнынхон нь “Хэрэг хуучирдаггүй” гэ дэгт итгэн хэзээ илрэхийг нь хүлээсээр байдаг аж.
С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ИЛРЭХЭЭСЭЭ ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан NBS телевизээр ингэж мэдэгдэв. “Яагаад” гэсэн сурвалжл агчийн асуултад “Хэргийн газар хөл хорио тогтоож, шинжээч, прокурор, мөрдөн байцаагч нараас өөр нэг ч хүн орох ёсгүй. Гэтэл УИХын гишүүд, сайд дарга гээд ирсэн бүгдийг дотогш нэвтрүүлсээр 70 гаруй хүн талийгаачийн гэрт орсон байдаг. Энэ нь хэргийн ул мөрийг баллахад хүргэсэн. Их хэцүү, эргэлзээтэй, илрэхгүй л болов уу” гэж хариулав. Хэргийн газрын үзлэг хийх, хойшлуулшгүй арга хэмжээг зохион байгуулах үүрэг хүлээсэн Д.Мөрөн (тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан) болон бусад албаны хүмүүс халамцуу байсан учир хүсэлт тавьсан хүн бүхэнд хаалгыг нь нээж өгсөн гэдэг.
Аймшигт хэрэг гарсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр БНСУ тунхагласны ой тохиож, төр захиргааны бүх байгууллагын удирдлагуудыг урьж, хүлээн авалт хийсэн гэдэг. С.Зоригийн амь насыг хө нөөх төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн цайллагад хэн хэн очих, гэмт хэрэг үйлдсэний дараа нөхцөл байдал ямар байхыг тооцоолсон байхыг үгүйсгэхгүй. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлдэг ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн С.Зоригийг хэн гэгч хөнөөв, яагаад түүний аминд хүрэв гэдгийг тогтоогоогүй ч улс төрийн аллага гэдэгтэй маргах хүн үгүй.
Эрүүгийн цагдаагийн газарт энэ ноцтой хэргийг илрүүлэх Ажлын хэсэг байгуулагдаад 14 жил болж буй. Энэ хугацаанд олон хүнээс гэрчийн мэдүүлэг авч, сэжигтнээр 10 гаруй хүнийг татан шалгаж, баттай мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөг өгнө гээд ч үр дүн гарааг үй. Амьд гэрчтэй энэ хэргийг цаашд аа хэдэн жил ч шалгаж, ямар үр дүн гарахыг хэн ч тааж мэдэшгүй.
ЗУРГААН УДАА ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ СОНССОН Ч.ЭРДЭНЭ-ОЧИР
Мөрдөн байцаалт нь хамгийн олон жил үргэлжилсэн хэр эгт “Завханы Эрд энэ-Очирын” гэх тодотголтой хэрэг ордог аж. Мөрдөн шалг ах ажлын явцад хөдлөшгүй нотлох баримт олдл оо, хүний амь нас хөнөөсөн нь баримтаар нотлогдсон гэж удаа дараа ярьж, хэвлэлээр шуу гиж байсан хэрэгт татагдсан Ч.Эрдэнэ-Очир бүх шатны шүүхээс цаа заар авах ял сонссон ч хэрэг нь удаа дараа задарсаар, эцэстээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үн дэслэлээр хэр эгс эхгүй болсон юм. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт 1995 оны арванхоёрдугаар сарын 31-нд энэ хэрэг гарчээ. Хүмүүс шинэ оноо баяр хөөртэй угтаж байхад “Нэг хүнийг олон удаа хутгалж амь насыг нь хөнөөчихөж” гэх мэдээлэл цагдаагийнханд ирэв.
Нутгийн нэг хүүхэнтэй ах, дүү хоёр хайр сэтгэлийн холбоотой байж. Хэрэг гардаг өдөр ах нь тэр бүсгүйтэй хамт байж байгаад дүүдээ баригдсан аж. Түүнээс хойш зургаан цагийн дараа дүү нь бусдын гарт амь насаа алджээ. Хэргийг шалгах явцдаа цагдаагийнхан гурван хүнийг саатуулж шалгахад тэдний нэг нь Ч.Эрдэнэ-Очирыг эл хэргийг үйлдсэн гэж хэлснээр түүнийг татжээ. Түүнийг хэлмэгдүүлсэн цагдаагийнхан хэрэг гарсан газраас 30 км цаана байсан Ч.Эрдэнэ-Очирын гэрээс хутга авчраад, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж хуурамч баримт бүрдүүлсэн аж. Талийгаачийн хумсны завсраас ногоон өнгийн нийлэг даавуун хувцасны нэг ширхэг утас олсноо Ч.Эрдэнэ-Очирынх гэж баталгаажуулахын тулд ах, дүүг нь дарамталдаг байж. “Одоо эргээд бодоход энэ хэрэг ах дүүсийн маргаанаас улбаатай юм билээ. Хууль завхруулагчдаас болж долоон жил гянданд суусан. Би аав, ээжийгээ амьд байхад нь гэмт хэрэгтэн биш гэдгээ нотолж ча даагүйдээ маш их харамсдаг” гэж тэрбээр ярьсан юм.
Х.ОЮУНСҮРЭН