Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан эмчилж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт оруулах үйл ажиллагааг ШШГЕГ-аас зохион байгуулсан. Энэ талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэлтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж, түүнийг албадан эмчлэх гээд олон үйл явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. ЭМЯ-наас томилогдсон эмч нарын багийг танайхан яагаад оруулаагүй юм бэ. Өлсгөлөн зарлахынх нь өмнө эмч үзсэн, үзээгүй гэж яриад байгаа шүү дээ?
-Энэ сарын 4-нд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаа шүүгч, прокурорт бичгээр мэдэгдсэн. Хуульд зааснаар өлсгөлөн зарлах тухайгаа цагдан хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд бичгээр болон утсаар нэн даруй мэдэгдэх ёстой. Үүний албан ёсоор эмчийн хяналтад авдаг. Эмч хяналтад авч, бургуй тавьснаар албан ёсоор өлсгөлөн зарласанд тооцдог. Эмч үзээгүй гэдэг яриа хаанаас гарсан бэ гэхээр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих төвийн эмч хяналтад авах гэснийг Н.Энхбаяр өөрөө эсэргүүцсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн тусгай хамгаалалтад байгаа. Түүнтэй хамт хамгаалагч нь тус төвд байгаа шүү дээ.
Өлсгөлөн зарлаж байгааг, эмчийн үзлэгт хамрагдах хүсэлгүй байгаатай зэрэгцээд ТТХГ-т ар гэрийнхэн нь хүсэлт гаргаж, тус газраас манайд болон ЭМЯ-нд өөрийнх нь эмчээр үзүүлэх хүсэлт тавьсан байсан. Өлсгөлөн зарлаж буй хүн ямар ямар өвчтэй бол энэ тэмцлийг хийж болохгүй байх талаар нарийн журам байдаг. Үүний дагуу судлаад, мөн ТТХГ-ынхны хүсэлттэй холбогдуулаад манай байгууллагаас ШШГЕГын харьяа Нэгдсэн эмнэлгээс эмч нарын баг гаргаж, үзүүлэхээр болсон юм. Гэтэл манайхаас томилсон эмч нарын багийнхнаар үзүүлэхгүй гэж Н.Энхбаяр цааргалсан.
Манайхан ийм арга хэмжээ авч байхтай зэрэгцээт ТТХГ-аас Эрүүл мэндийн сай дад хүсэлт гаргаж, эрүүл мэндийг нь хангах асуудлыг шийдэж өгнө үү гэсэн байсан. Үүний дагуу ЭМЯ-наас манай байгууллага руу ярьж, хууль зүйн боломжийг судалж, энэ асуудлыг шийдвэрлэе гэсэн. Ингээд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар эмч нарын баг томилсон юм. Энэ багийг Улсын клиникийн II эмнэлгийн дарга Г.Баясгалан ахлаад найман эмчийн бүрэлдэхүүнтэй томилогдсон. Хэдийгээр ажлын цаг дуусч байх үед таарсан ч гэсэн бид хойшлуулшгүй ажил лагаа гэж үзээд Төв аймаг дахь Цагдан хорих байр руу эмч нарын багийг явуулсан.
-Ажлын хэсэг шөнийн 00.00 цагт очсон байсан. Түүнээс өмнө хувийнх нь эмч очиж үзсэн гэх мэдээлэл байгаа ч зарим хэвлэлийнхэн үүнийг огт дурдахгүй байгаа. Түүний эмч түрүүлж очиж үзлэг хийсэн нь үнэн үү?
-Энэ Ажлын хэсэгт багтсан, Улсын клиникийн II эмнэлгийн зүрх судас, дотрын эмч Д.Тунгалаг гэдэг хүн 00.00 цагаас өмнө очиж үзлэг хийсэн. Тэр хүн Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаал хаших үеэс нь эхлээд эмчилж байсан юм билээ. Энэ хүн эмч нарын багаас хамаагүй өмнө, баасан гаригийн орой Цагдан хорих байранд орж, үзлэг хийсэн. Түүнийг Улсын клиникийн II эмнэлгийн дарга нь томилж явуулжээ. Тэрбээр Цагдан хорих байранд очоод ШШГЕГын Нэгдсэн эмнэлгийн эмч нарын багтай уулзаж, улмаар түрүүлж орж, Н.Энхбаярыг үзэж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн байдалд нь тодорхой хэмжээнд хяналт тавиад эхэлчихсэн байсан. Үнэндээ бол 22.00-23.00 цагийн үед үзлэг нь эхэлсэн гэсэн үг. Харин эмч нарын багийг оруулахгүй, Н.Энхбаярыг үзүүлэхгүй байна гэсэн яриа гаргаж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас алдаа хайж байгаа явуургүй санаа.
-Эмч нарын багийг хэдэн цагт үзлэг шинжилгээ хийлгэхээр оруулсан бэ. Бүхэл шөнийн турш дотор нь орчихоод юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байгаад байсан гэж МАХН-ын гишүүд дэмжигчид яриад байгаа шүү дээ.
-Хувийнх нь эмч Д.Тунгалагийг 22.00-23.00 цагийн үед оруулсан, ЭМЯ-наас томилогдсон эмч нарын баг 01.00 цагийн үед Төв аймагт очоод хэдэн цагийн үед үзлэг шинжилгээ хийх талаараа ярилцаж байгаад 03.00 цагийн үед бид тэднийг дотогш оруулсан. Бид эмнэлгийн үйлчилгээг цаг алдахгүй авах ёстой гэсэн үүднээс эмч нарын багийг оруулсан юм шүү дээ. Тухайн хоригдогчийн эрүүл мэндийн байдлыг хамгаалахын тулд.
-Эмч нарын багийнхан Н.Энхбаярын биеийг үзээд албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Өөрөө Цагдан хорих 461 дүгээр анги руу явна гэж байснаа болилоо гэсэн. Түүний дагуу тус анги руу хүчээр авчирсан нь ямар учиртай юм бэ?
-ЭМЯ-наас томилогдсон эмч нарын баг үзлэг шинжилгээгээ хийгээд энэ сарын 5-ны өглөө 09.00 цаг өнгөрөөгөөд дүгнэлтээ гаргасан. Тэд дүгнэлтдээ “Н.Энхбаярын өлсгөлөн зарла сан арга хэмжээг албадан зогсоох хэрэгтэй. Түүний биеийн байдал, хууч өвчин нь сэдрэх аюултай. Нарийвчилсан үзлэг шинжилгээ, оношлогоо хийе, тогт мол хяналтад байлгах, цаг алдалгүй эмнэлгийн орчинд хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Бид Төв аймгийн Цагдан хорих байранд эмчилгээг үргэлжлүүлэн хийх боломжгүй учраас Цагдан хорих төвийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулах шийдвэр гаргасан юм. Энэ үед Төв аймаг дахь Цагдан хорих төвийн гадаа байсан хүмүүс төрийн алба хаагчид руу дайрч давшилж, хардаж сэрдэж байсныг уншигчид зурагтаар үзсэн байх. Тиймээс миний бие хуулийн дагуу арга хэмжээ авч буйг тайлбарлахын зэрэгцээ, эмч нарын багийн ахлагчаар ч тайлбар өгүүлсэн. Биеийн байдал хэвийн, хүндрэл үү сээ гүй, гэхдээ эмчийн хя - нал тад байж, цаашид нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэдгийг тайлбарлаж, Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх гэж буйгаа хэлсэн.
-Танайхныг хүний эрх зөрчиж байгаа талаар өмгөөлөгч О.Баасанхүү удаа дараа ярьж байгаа шүү дээ. Гэтэл та нар хүний эрхийг хангаж, дээдэлж байгаа гээд байдаг. Иргэд хэнийх нь үгэнд үнэмших болж байна вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр дундаа “ТВ-9” телевизээр өмгөөлөгч О.Баасанхүү гэдэг хүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны тухай, тус байгууллагын алба хаагч руу дайрч давшилсан, үнэн бодит байдалд нийцэхгүй мэдээлэл цацаж байна. Тэрбээр хуульчийнхаа ёс зүйг дээдлэхгүй, өнгөц байдлаар дүгнэлт хийж, мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх, яавал хэрэг нь өөрсдөд нь ашигтай байх талаар зөвлөх ёстой баймаар юм. Тэрбээр “Өмгөөлөгчийн биед үзлэг, нэгжлэг хийлээ, гар утас хураалаа” гэх мэтээр янз бүрийн зүйл ярьж байна. О.Баасанхүү өөрөө зөрчил гаргаж, цагдан хорих байрны дотоод журмыг зөрчсөн учраас гар утсыг нь хурааж дотогш оруулсан. Ер нь цагдан хорих байр руу орж буй манай алба хаагчид, дарга цэрэг гэлтгүй бүгд гар утсаа хураалгаж нэвтэрдэг журамтай. О.Баасан хүүгийн тухайд Н.Энхбаярт гар утсаа өгч яриулах гэсэн зөрчил гаргасан. Ёс зүйн зөрчил гаргасан өмгөөлөгчийн гар утсыг бид хураан авч, нэвтрүүлэхээс өөр арга байхгүй.
-Н.Энхбаярыг өнгөрсөн бямба гаригт Цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхдээ ар гэрийнхэнтэй нь уулзуулааг үй. Тиймээс танай дарга, бригадын генерал М.Ганхүүд Н.Энхбаярын хүү Э.Батшугар өргөдөл гаргаж байгаа гэж өчигдөр хэвлэлийн хурал хийлгэсэн. Та бүхэн ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломж олгоогүй юм уу. Н.Энхбаярыг баривчлах үед авсан шиг албадлагын арга хэмжээ авсан гэж танайхныг ар гэрийнхэн нь буруутгаж байгаа?
-Бид Н.Энхбаярыг Цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхээр авч гаргахдаа ар гэрийнхэнд нь түүнийг ямар байгааг харуулсан шүү дээ. Ар гэрийнхэн нь, намынхан нь, Төв аймаг дахь Цагдан хорих төвийн гадаа байсан хүмүүс харсан. Д.Тунгалаг эмч нь ч биеийн байдал хэвийн, хүндрээгүй гэдгийг ар гэрийнхэнд нь бас хэлсэн. Бид Н.Энхбаярт албадлагын арга хэмжээ авсан уу гэвэл авсан. Ямар албадлага хийсэн бэ гэхээр энэ хүний биеийн байдлыг хамгаалахын тулд, мэргэжлийн эмч нарын дүгнэлтэд тулгуурлаж, II шатны эмнэлэгт хүргэхийн тулд өргөж авч гарсан. Тухайн хүний эрүүл мэндийн төлөө л үүнийг хийсэн. Цагдан хоригдож буй хүнтэй ар гэрийнхнийг нь уулзуулах асуудлыг манайхан хариуцдаггүй. Цагдан хорих шийдвэр гаргасан албан тушаалтнаас нь бичгээр авдаг хууль журамтай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч дур мэдэж уулзуулах боломж байхгүй, хуулиар хориглосон байдаг юм. Харин ар гэрийнхэнд нь Н.Энхбаярыг харуулахад НПГ-ын хоёр ажилтан байлцсан.
-Танай албадан эмчилгээ эхэлсэн үү. Биеийн байдал нь өчигдрийн ямар байсан бэ?
-Биеийн байдал хэвийн, манай цагдан хорих 461 дүгээр ангийн дэргэдэх Нэгдсэн эмнэлэгт албадан эмчилгээ эхлэхээр бэлтгэж байгаа. Хамгаалалтын ажилтан, те лекамерийн хяналт тавьсан. Мөн НПГ-аас хянал тын прокурор нь байгаа. Улсын клиникийн II эмнэлэгт хэвтүүлж эмчлэхээр болсон гэх мэдээлэл бас гараад байсан. Н.Энхбаярыг эмчилж байгаа эмч нарын багийнхан II шатны эмнэлгээс дээгүүр зэрэглэлийн эмнэлэгт, нарийн мэргэжлийн эмчил гээ, шинжилгээ хийх, хэвтүүлж эмчлэх, цагдан хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд хүсэлт гаргаад, цагдан хорих шийдвэр гаргасан албан тушаалтан зөвшөөрөл олговол цагдаагийн хяналтад клиникийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх эрх нь нээлттэй.
Г..ЦОЛМОН