2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас таван хүний амь нас хохир оосон хэрэгт яллагдагчаар татагдсан дөрвөн хүний нэг нь Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Л.Зоригт. Тэрбээр чихрийн шижин өвчтэй бөгөөд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш бие нь эрс муудаж, эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаа Сүхбаатар дүүргийн шүүхэд удаа дараа мэдэгдсэнээр өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт В.И.Шастины нэрэмжит Клиникийн III эмнэлэгт хэвтүүлжээ.
Түүнийг тус эмнэлгийн Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасагт эмчилж эхэлсэн бөгөөд хагалгаа хийх шаардлагатай гэж эмч нар үзжээ. “Энэ сарын 4-нд түүнд хагалгаа хийсэн нь амжилттай болж, бие нь сайжирч байгаа” гэж албаны эх сурвалж ярилаа. Шүүхийн цагдан хорих шийдвэр цуцлагдаагүй учир түүнийг хянах хоёр харгалзагчийн нэг нь хамт байгаа аж. Тасгийнх нь үүдэнд суусан энгийн хувцастай залуу “Түүнийг хэнтэй ч уулзуулахгүй. Зөвхөн Сүхбаатар дүүргийн шүүгчийн зөвшөөрөлтэй хүмүүсийг уулзуулна” гэв.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар О.Зоригт хурандаагийн саахрын хэмжээ 8-10 дахин их, буурахгүй байсан гэнэ. Өвчин нь хүндэрсэн учир эмнэлэгт хэвтүүлсэн юм байна. Хошууч генерал Ч.Амарболдын бие муудан, даралт нь байнга унаж, саахрын хэмжээ нь буурахгүй байсан учир ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн эмч нар III шаталбарын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс Ч.Амарболдыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эмнэлэгт хэвтүүлжээ.
Клиникийн төв эмнэлгийн Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасгийн эмч нартай уулзаж, өвчтөний биеийн байдал ямар байгаа, ямар эмчилгээ хийж буйг тодруулахад “Сайн мэдэхгүй, эмчилгээ хийж байгаа” гэхээс өөр зүйл ярьсангүй.
Х.СҮРЭН