Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой албан тушаалаа ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэргийн мөрдөн байцаалт үндсэндээ дууссан гэж Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын эх сурвалж мэдээллээ. Энэ талаар албаны эх сурвалж “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж байгаа нь үнэн. Яллагдагчийг хавтаст хэрэгтэй нь танилцуулах гэсэн боловч татгалзаж байгаа. Харин өмгөөлөгч нарыг нь хавтаст хэрэгтэй танилцуулж эхэлсэн” гэсэн юм. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдэгдэл гаргаж, хуурай өлсгөлөн зарлаад байгаа. Тэрбээр “Өнөөгийн олигарх дэглэмийн удирдлагын шууд оролцоотойгоор, тэдний өгсөн хууль бус даалгавраар намайг хууль зөрчин албадан саатуулж, цагдан хорьсон.
Сэжигтнээр тооцсон тогтоолоо надад хуулийн дагуу мэдүүлж танилцуулаагүй мөртлөө цагдан хорьсон, цагдан хорихдоо олон хууль, тогтоомжийг зөрчин 600 цаг даагийн хүч хэрэглэсэн балмад үйл ажиллагаа явуулсан, хоригдсоны дараа хууль зөрчин ил захидлуудыг маань хаягласан эздэд нь явуулахгүй, хүргэхгүй байгаа, мөрдөн бай цаагчид миний камерт нэвтрэн орж ирж, ямар нэгэн бичиг баримт уншсан болж хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон, хоригдсоноос хойш бүтэн 21 хонож байхад ганц ч удаа мэдүүлэг аваагүй зэргээс үзэхэд өнөөгийн олигарх дэглэмийн удирд лагын өгсөн үүрэг даалгаврын да гуу түүний бүрэн хараат байдалд орсон шүүх, хууль хяналтын байгууллагууд, тэдгээрийн зарим албан ту шаалтнууд сонгуулийн өмнө амжиж намайг заавал хэрэг төвөгт хол богдуулан сонгуульд намайг болон надтай хамтран ажиллаж буй хүмүүс, улс төрийн намуудыг аль болохоор оролцуулахгүй байх, энэ зорилгодоо хүрэхийн тулд алхам тутамдаа хууль зөрчиж байгаа нь гаарч байна” гэжээ.
Ингээд өнгөрсөн баасан га ригийн үдшээс эхлээд Н.Энхбаярын гэгдэх “ТВ-9” телевиз бусад цахим хууд саар янз бүрийн мэдээлэл гарч эхэлснийг иргэд сонссон билээ. Түү- гээр зогсохгүй иргэдийн дунд байдлыг хурцатгах гэсэн цуу яриа ч гарч, Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, том хүү Э.Батшугар нар нь “ТВ-9” телевизээр Ерөнхийлөгч асантай уулзуулахгүй байна, эмч нарыг нь ч оруулахгүй байгаа талаар мэдээлж байсан юм. Харин бямба гаригийн өглөө ЭМЯ-наас томилогдсон Ажлын хэсгийнхэн “Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал тийм ч хурц биш” хэмээн ярьсан төдийгүй ар гэрийнхэнд нь биеийн байдал ямар байгааг ч харуулжээ. Түүгээр зогсохг үй Ажлын хэсгийн эмч нар дүгнэлт гаргаж, II шатны эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гар га сан байна.
Үүний дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дэргэдэх эмнэлэгт хэв түүлэхээр болж, бямба гаригийн 20.30 цагийн үед тус төвийн дэргэдэх эмнэлэгт авчирсан юм. Үүний дараачаас Н.Энхбаяр ар гэрийнхэнтэйгээ уулзсан гэх мэдээлэл зарим цахим хуудсаар цацагдаж эхэлсэн. Харин өчигдөр Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Ерөнхийл өгч асны шадар туслах Б.Тулга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар “ТВ-9” телевизийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Э.Батшугар мэдээлэлдээ “ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүүд өргөдөл гаргаж байна. Миний аав Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр цаг дан хоригдож байна. Уржигдраас хуурай өлсгөлөн зарласан. Одоогоор миний аав хуурай өлсгөлөн зарлаад 51 цаг, хоол идэлгүй 72 цаг болж байна. Энэ нь амь нас эрүүл мэндтэй нь шууд холбоотой боллоо. Мөн бидний эцэг хүү байх хувь тавиланд ч гэсэн аймшигт хагацал тохиож мэдэхээр байна.
Хүүгийнх нь хувьд би аавтайгаа уулзах хүсэл тэй. Хамгийн сүүлд дахиад л хүнээр дамжлуулсан хэв тээ байдалтай гарахыг нь харлаа. Аавын минь нэгэнтээ эхлүүлсэн үйл хэрэг ард түмний дэмжлэг авсан. Эргэж буцахааргүй болсон гэдгийг шударга ёсыг хүсэмжилж байгаа ард иргэдээс мэдэрч байна. Монгол түмэн аавд минь итгэдэг юм байна гэдгийг хэлье. Эх орон, шударга ёсны төлөө тэмцэж амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байгаа зориг тэвчээрээр нь бахархаж сууна. Иймд үр хүүхдүүд бид аавтайгаа уулзах хүсэлтэй байна” гээд уг өргөдлийг М.Ганхүүд гардуулахаар явсан юм. Энэ үеэр хуульч Э.Эрдэнэжамъян ”Монголд АТГ гэдэг жинхэнэ дарангуйлагч гараад иржээ. Өнөөдөр хүн алаад цаазын ял авчихсан хүн ч гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрхтэй байдаг юм. Гэтэл АТГ-ынхан Н.Энхбаярыг гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байна. Өчигдөр ам ралтын өдөр байсан тул албан ёсны тайлбар авч чадаагүй.
Түүнчлэн ЭМЯ-наас томилогдон очсон эмчтэй нь уулзаж, Н.Энхбаярын би еийн байдал ямар байгаа та лаарх мэдээллийг авах гэтэл тэд бидэнтэй уулзаагүй. ШШГЕГынхан Н.Энхбаярын бие эрс муудлаа эмч нарын багийг оруулаач хэмээн бид нийг шаардахад шөнөжин хүлээлгээд үүрээр эмчид үзүүлсэн. Яагаад эмч нарыг саатуулж байгаа юм бэ гэхэд “Хэрвээ эмч нарыг оруулсан бол хууль зөрчсөн үйлдэл болно” гэх тайлбар өгсөн” гэлээ. Харин Н.Удвал “Монгол Улс цагдаажсан, цэрэгжсэн, хүний эр хийг уландаа гишгэсэн улс болжээ. 1937, 1963, 1964 онд Монгол Улсад улстөрийн хэлмэгдүүлэлт хийж зон олноо олноор нь хядаж, амь амьдралыг нь сүйрүүлж хөдөө нутагт цөлж байлаа. Харин энэ хэлмэгдүүлэлт ардчилсан гэсэн то дотгол зүүсэн XXI зуунд давтагдаж байгаа нь аймшигтай. Би энд ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнийг ч яриагүй. Цагдаа, тагнуулынхан манай намд бүртгэлтэй бүх гишүүний бүрт гэлийг өгөхийг шаардсан. Яа гаад шаардаж байгаа юм гэтэл танай хан сонгуулиар үймээн самуун тарьж магадгүй тиймээс урьдчилан сэргийлнэ гэж мэдэгдсэн гэсэн тайлбарыг өгсөн. Тэд одоо ганц Н.Энхбаярыг бус МАХН-ыг тэр чигээр нь хэлмэгдүүлэх гэж байна” гэсэн юм.