Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас хэд хэдэн хэрэгт холбогдуулж, Төв аймаг дахь ШШГА-ны харьяа Цагдан хорих төвд саатуулаад байгаа. Н.Энхбаярын хүмүүс буюу МАХН-ынхан тус төвийн баруун урд талд байрладаг нэгэн айлын байрыг түрээсэлсэн гэнэ. Улмаар тэндээ дүрс бичлэгийн камер суурилуулж, Цагдан хорих төв рүү орж, гарч буй хүмүүсийг бичиж байгаа гэдгийг баттай эх сурвалж хэллээ.
Юутай ч тус төв өөрсдийнхөө камерын хяналтаас гадна МАХН-ын камерын хяналтад байгаа аж. АТГ, УМБГ-ын хамтарсан Ажлын хэсгийнхэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ял сонсгож (яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж) өнгөрсөн долоо хоногийн дундуур Н.Энхбаяраас байцаалт авчээ. Гэвч Н.Энхбаяр “Би юу ч ярихгүй” гэсээр байцаалтыг дуусгасан гэнэ.
Г.РАВЖАА