Нийслэлийн хэмжээнд иргэдийн галт зэвсгийг тоолох, бүртгэх ажил өнгөрсөн сарын 23- наас эхэлсэн. Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлах, алдагдсан болоод олдсон галт зэвсгийн судалгаа гаргах, бүртгэх, хууль бус наймааг таслан зогсоох, галт зэвсэгтэй иргэдийн бүртгэлийг шинэчлэх зорилгоор эл бүртгэлийг 30 хоногийн хугацаатай хийж буй. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл хариуцсан ахлах байцаагч Ц.Тодбаяраас тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 10350 гаруй галт зэвсэг бүртгэсэн. Эдгээрийг дахин тоолох, бүртгэх арга хэмжээ явуулж байгаа. Иргэдийн гар дээр бүртгэлгүй, шинээр худалдан аваад гэрчилгээ аваагүй эсвэл баримт бичиггүй буунуудыг бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 800 гаруй буу бүртгэлээ.
-Галт зэвсэг бүртгэх хүрээнд өөр ямар ажил хийж байна вэ?
-Энэхүү арга хэмжээний хүрээнд 2009 оноос өмнө галт зэвсгийн гэрчилгээ авсан иргэдийг бууны хаа сумны хошуу, хон гиог өгөхийг анхуурулъя. Эдгээрийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд авч байгаа. Мөн байлдааны зориулалт тай галт зэвс эг хадгалсан, борлуулсан, тээвэрлэсэн иргэнийг Эрүүгийн хуулинд заасны дагуу гэмт хэрэгтэнд тооцно. Харин байлдааны зориулалттай галт зэвсгийг зөв шөөрөлгүй хадгалж байгаад хол богдох байгууллагад сайн дураараа авчирч өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр болсон.
-Галт зэвсэгтэй холбоотой зөрчил гарсан уу?
-Галт зэвсгийг ан агнуурын, харуул хамгаалалт, цуглуулга, спорт сургалт, үзвэр, урлагийн тоглолтын гэж ангилдаг. Энэ онд 300 орчим хүн буу худалдаж авчээ. Ихэвчлэн ан агнах зориулалтаар галт зэвсэг худалдан авч байна. Ер нь нийт галт зэвсгийн 90 орчим хувь нь энэ зориулалтаар бүртгэгдсэн байдаг. Арга хэмжээ эхэлснээс хойш бүртгэлгүй, буруу тээвэрлэсэн зэрэг шалтгаанаар таван зэвсэг хураасан байгаа.
Б.БЯМБАСҮРЭН